БНХАУ, Хонконг
Тэр явдал болсноос хойш таван жил өнгөрчээ.• • •
Үүр дөнгөж цайхтай зэрэгцэн өглөөний хоол бэлдэж дууссан Лукасын ээж өрөөнд нь орж ирэв. Тэрээр үхсэн мэт нам унтах хүүгээ сэрээх гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтжээ.
- Вон овогтны ганц үр удам залгуулах хүн гуай. Үс чинь бууралтахаас өмнө хүнтэй сууж хүүхэд гаргаач. Нас чинь яваад бүр талийж өглөө. Чиний үеийнхэн бүгдээрээ эхнэр хүүхэдтэй болчхоод байна. Шуши хүртэл хүнтэй суух гээд байна. Хөөе!!!
Ээжийнхээ ийн үглэх чимээнд Лукас нэг нүдээ арайхийж нээснээ нойрмог дуугаар:
- Шуши хүнтэй суух гэж байгаа юм уу? Тэнгэр шиг ахынхаа урдуур ороод ёс суртахуунтай загнаж байх шив дээ гэхэд ээж нь уурлан барьж зогссон хоолны халбагаараа толгойг нь цохиод авав.
- Чиний хүнтэй суухгүй байгаа дүүгийн чинь буруу юу?! Чамайг бодвол харин ч үржээд хоёр болчхоод байна! хэмээн ууртай хэлснээ арга ядсан байртай санаа алдан:
- Босож цайгаа уугаад хичээлдээ яв! гэхэд Лукас толгойгоо илэнгээ:
- Юу вэ? Би сургуульд сурахаа болиод долоон жил болж байна гэж хэлчхээд гэнэт сандран босов.
- Хүүе ээ! Би чинь нээрээ багш юм байна шүү дээ хэмээсээр өмдөө өмсөв. Залуугийн амьдрал сургуультай салшгүй холбоотой ч тэр үүндээ огтхон ч дасаагүй нь илт. Лукас нүүрээ угааж үсээ хальт янзалсан болоод гал тогоо орж нэг мантуу амандаа зуучхаад үүдэнд очиж гутлаа өмсөх зуур:
- Юунд нь яараа вэ? Цаг эрт байна. Хоолоо идээд яв хэмээн ээж нь шөл аягалангаа хэлэхэд Лукас зуусан мантуугаа амнаасаа сугалаад:
- Хичээл заах сүүлийн өдрөө эрт очихгүй бол болохгүй. Өдөр бас хүнтэй уулзана. Амжуулах юм их байна. За ээж! Хорвоогийн хамгийн царайлаг хүү нь явчхаад ирье! гэсээр яаран гарав.
Лукас гэрээсээ гарсны дараа цахилгаан шат руу алхангаа утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү залгав.
- Өө ахаа, би дөнгөж сая л гэрээсээ гарч ирлээ. Таныг гэнэт ярихад их гайхсан шүү. Санаа зоволтгүй ээ. Сургуулиас гарах өргөдлөө өнөөдөр өгнө, харин гэрийнхэнд шилжиж байгаа гээд хэлчихсэн. Би маргааш орой гэхэд Бээжинд оччихсон байна байх. За баяртай!
A/N: Daraa 7 honogt minii dadlaga duusaj baigaa. Ene yu gesen ug we geheer bi odooniihoos buur zawgui bolno oo gesen ug ee. Tegeed shine heseg ch bas neleen udaj orno baih. Gehdee ta nar maani hoorhon2 setgegdel uldeegeed hoorhontood baiwal ali chadahaaraa hurdan oruulna gedgee amlaj baina💚
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...