Дахин учирсан ч: 9. Царцсан зүрх
• • •
- Үги, Энийг яалгамаар байна? Ахиж нүдэнд чинь харагдахгүй болгоод өгөх үү? хэмээн Жонуг асуухад Юүкэй түүнийг цохиж унагав. Жону босож ирээд:
- Би чамайг сургаад өгье л дөө гэхэд нь уур минь хүрч хоёуланг нь өшиглөөд өвдөг сөгдүүллээ. Манай ангийнхан гайхан учрыг үл ойлгох харцаар бидэн рүү харах бол хэрэгт дуртай өөр ангийнхан цонх болон хаалган дээр овоорсон харагдана. Кино үзээд байгаа юм уу хаашаа юм.
- Та хоёр хоёулаа нүднээс минь далд ороод өг! гэж хэлэхэд өнөөх том хөхтэй охин үснээс минь гэнэт зулгаан:
- Чи манай ахыг далд ор гэдэг хэн юм! хэмээн орилох аж. Сурснаараа зулгаалгах үснээсээ барьж байгаад түүнийг өшиглөхөд тэр хойш савж уналаа. Би үсээ янзлаад түүн лүү хуруугаараа чичин:
- Сонс! Чиний ах гээд байгаа залуу чинь надтай унтчихсан юм! Юу ч мэдэхгүй байж худлаа гоншгонохоо больж үз! гэхэд түүний харц сонин болоод Юүкэй лүү харав. Харин Юүкэй түүнд "Үгүй" гэж мянга давтан хэлэх аж.
- Чи яагаад худлаа яриад байгаа юм?! хэмээн Юүкэйг хэлэхэд би түүнийг цохиод нулимс урсган:
- Чи надтай клубд таарчхаад гэр лүүгээ дагуулж яваа биз дээ? Чи намайг хүчирхийлээ биз дээ? Новш минь!
Хэдий би хэтрүүлж байгаагаа мэдэж буй ч түүний надад мэдрүүлсэн өвдөлтийн хаана ч хүрэхгүй байна. Зүрхийг минь бяцалж хаясан түүнийг өрөвдөж энэрэх тэнхэл ч одоо алга.
Охин уйлан ангиас гүйж гарахад Юүкэй ч араас нь гүйж гарлаа. Харин Жону над руу тийм гэхийн аргагүй харах бөгөөд "Үги.." гээд юм хэлэх гэснээ дуугүй болов. Би хүндээр санаа алдаад түүнд хандан:
- Чиний надаас хүсээд байдаг онгон бие өөр хүнийх болсон болохоор одоо амьдралаас минь арилж үз! гээд суудалдаа суув.
Би зүгээр л хариугаа авсан юм. Амлалтаа мартсан болохоор, намайг дорд үзсэн болохоор, өөр нэгнийг хайрлаж байсан болохоор хариугаа л авсан төдий. Гэтэл яагаад зүрх минь царцсан мэт цохилж ядна вэ? Яагаад ингэтлээ туйлдана вэ? Яагаад шаналал гэх ёроолгүй ангал руу тэмүүлнэ вэ?
Цаг хугацаа өнгөрөхөд би зүгээр болчихно. Яг л хуудас эргүүлэхэд цэвэрхэн шинэ хуудас гарч ирэхтэй адилаар хэмээн цээжээ дараад өөртөө шивнэв.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...