Гурав дахь удаа: 2. Гаж донтон
• • •
Гэрийн үүдэнд ирсэн ч тэр намайг тавих шинжгүй байхаар нь:
- Одоо болно! хэмээн түүнийг түлхээд гараа ташаандаа авлаа. Харин тэр зугуухан гараа халаасандаа хийгээд эргэж харан алхаж эхлэв.
- Хөөе! Чи худлаа ярьсан биз дээ? Хүн дагасан гэж хэмээн араас нь орилоход тэр эргэж харснаа хамраа үрчийлгэв.
- Нээрээ хүн дагаад байсан шүү дээ хэмээн хэлэх бөгөөд гомдолтой царай гарган над руу харах аж. Үнэн байсан ч байж мэднэ шүү дээ гэж дотроос минь нэг зүйл хатгахад би хэлсэн үгэндээ гэмших мэт доош харав. Гэхдээ яагаад намайг гэмшүүлэх гээд байгаа юм? Би юуг буруу хийсэн юм? хэмээн өөрийгөө өмөөрөн бодлоо.
- Итгэлийг минь алдсан чамд ахин хэзээ ч итгэхгүй. 5 жилийн өмнө надаас яаж салснаа мартчихаа юу? хэмээн асуухад тэр нүдээ эргэлдүүлэв.
- Итгэхгүй бол тэр л биз хэмээн хэлээд цааш явж харин би араас нь:
- Чамайг ахин харах хүсэл байхгүй болохоор энэ хавиар эргэлдэхээ болиорой! гэж орилоод гэр лүүгээ орлоо.
Өрөөндөө ороод хувцсаа ч солихгүйгээр орон дээрээ унаад өгөв. Хариад нам унтах байх хэмээн найдаж байсан ч тэр муу хөгийн амьтнаас болоод одоо нойр ч хүрэхгүй байна. Утсаа асаагаад жаал дуу сонсъё гэж бодтол асаангуут Breaking news: Midnight хамтлагийн гишүүн Сора нэгэн залуутай буудал оржээ гэсэн гарчигтай мэдээлэл утсанд минь ирэв. Хэдхэн минутын өмнөх мэдээлэл байхад хөөрхий бүсгүйн нийтлэл доор элээнүүд хар мянгаараа овоорч түүнийг ам булаалдан муулах аж. Буудал орно уу байна уу эд нарт ямар хамаатай юм бэ?
- Өөрсдийгөө цэвэр ариун, ёс жаягтай гэж боддог үнсэнд хутгалдсан бохир тагтаанууд гэж хэлээд утсаа хаах гэтэл мэдээлэл доор зураг гарч ирлээ.
- Өө бурхан минь хэмээгээд зургийг сайн нягталбал яах аргагүй Юүкэйтэй хамт орж ирсэн өнөө том хөхтэй охин байлаа. Ингэх гээд байсан юм гэж бодон жуумалзаад хүзүү гарынхаа чилээг нэг сайн гаргаж аваад сэтгэгдэл бичлээ.
[+0; -0] Одооний алдартнууд ийм завхай болчихсон юм байхдаа ㅋㅋㅋ Сайн дуулж бүжиглэж чадахгүй байж архи сайн уухыг нь яанаㅋㅋㅋ Хөх нь харваас хиймэл юм байна. Хамт яваа залуу нь бас олиггүй л н*вш байгаа дааㅋㅋㅋㅋ Царайнаас нь харахад л гаж донтон гэдэг нь ил байнаㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ
A/N:Vote zaagaagui baihad ch dandaa vote dardagt bayarlalaa💚🌱
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...