Бидний эхлэл: 4. Хамгаалж өгье!
• • •
Арван гурав. Бид дөнгөж арван гурван настай. Энэ насанд эрх мэдэлтэй, мэдэлгүй, хүчтэй, хүчгүйгээр ангилж ялгах нь хэт ахадсан зүйл байлтай. Гэтэл тэд өөрөөсөө хүч сул нэгэнд өөрийн эр бярыг гайхуулж баярхахыг маш сайн мэднэ. Хэнээс, хаанаас ирсэн соёл юм бэ? Амьдралын хатуу хүтүүг амсаж эхлэхэд бид арай л жаахан биш гэж үү?
Бяцхан Пишийг авахаар ангид ороход тэр босоод өөрийг нь ширээ мөргүүлсэн Еэбиний хамар луу цохиж орхих нь тэр. Ийм зүйл болохыг хэн ч гадарлаагүй байсан тул бүгд цочролд оржээ.
Эгэл арван гуравтан хэзээ ч ийм зүйл хийхгүй. Харин тэр бусдаас тэс өөр байсан. Тэр миний харсан хамгийн зөрүүд бөгөөд хамгийн гайхалтай тэмцэгч байлаа.- Муу нохойн гөлөг! гэж Мина хашхичин гар далайхад би ухасхийн гарыг нь барьж авлаа.
- Гар тавь! Тэнэг минь гэж Минаг уурлахад гарыг нь шидээд сануулах маягтай:
- Түүнд дахиад хүрээд үзээрэй! гээд Пиш лүү заав. Пишийн хамраас гарсан цус ам, эрүү, хүзүү гээд нэлэнхүйд нь урсжээ.
- Хүрвэл яах юм? гэж Мина ёжилсон маягтай хэлээд түүнд хүрэх гэж оролдоход би мөрөөр нь тэврээд хамгаалах гэв.
- Түүнд хүрээд үзвэл мэднэ дээ. Надад эмэгтэй байх чинь нэг их хамаагүй гэдгийг сануулчихъя хэмээн хөмсөг зангидан хэлэхэд Мина айсан бололтой эргэн Еэбин дээр очиход би түүнийг дагуулаад ангиас гарлаа. Сургуулийн эмнэлэг рүү явж болох ч би тэгсэнгүй. Тэд Пишийг над шиг халамжлахгүй.
• • •
Бид сургуулийн дээвэр дээр гарч ирээд овоолж тавьсан сандлаас хоёрыг аван өөд өөдөөсөө харж суув. Би цүнхнээсээ салфетка гаргаж ирээд бас тамирын цамцаа гаргаж өглөө.
- Чи ёстой тэнэг гэсээр хамрыг нь арчиж өгөхдөө хугарсан эсэхийг нь шалгав.
- Азаар хамар чинь хугарч эсвэл мурийгаагүй байна гэхэд тэр над руу инээмсэглээд:
- Миний толгой доргичихсон бололтой хэмээн хэлэхэд би гайхан хөмсгөө өргөв. Нэлээн хүчтэй мөргүүлэх шиг болсон юмаа. Гэтэл тэр:
- Чи үнэхээр царайлаг харагдаад байна гээд инээлээ. Би ч түүнийг шоолон инээхдээ давхар толгой сэгсрэв. Ийм байдалд орчхоод царайг минь ажаад сууж байх гэж.
- Би угаасаа царайлаг. Чи л одоо анзаарч байгаа юм хэмээн тоглоом болгон хариу хэллээ.
- Чи тэр охинд юу гэж хэлсэн юм? Намайг найз охиноо гэсэн юм уу? гэж эрүүгээ тулан асуухад нь хамар дээр нь дараад:
- Мөн мөрөөдөв өө гэв.
- Аа хамар өвдөөд байна. Гараа аваач ээ! гэхэд нь гараа аваад санаа алдан:
- Би ямартай ч явах хүртлээ чамайг хамгаалах болохоор санаа амар бай гээд хаалга зүглэв. Ядаж Хятад руу явах хүртлээ чамайг хамгаалж өгье!
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...