• 20 •

1.2K 183 26
                                    

Дахин учирсан ч: 8. Найз охин?

 Найз охин?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Сарын дараа сургуульдаа явах үнэхээр сонин байх аж. Зөрөн өнгөрөх хүүхдүүдийн харц над дээр тусаж үл мэдэгдэх цуурхал нэгэндээ тараана. Хамгийн хачин нь би энэ амьдралыг их үгүйлсэн байна. Ангидаа ороод суудал дээрээ ирэхэд ахиад л хэн нэгэн байрыг минь эзэлж ширээ нь дээр минь цүнхээ тавьсан байв.

- Хараал идэг гэж! Хэн Үгигийн өмчид халдав!? хэмээн ууртайгаар асуухад хүүхдүүд чимээгүй л байсаар байв. Намайг сургуулийн захирлын хүү Жону гэгчтэй нийлснээс хойш хэн ч надад халдахаа байсан юм. Харин түүнийх нь ачаар би ангидаа өөрийн засаглалыг тогтоосон. Үгүй дээ, Жону гэх хаант улсын эрх гүнж болж хүссэн бүхнээ хийж, хүссэн бүхнээ ярих болсон. Ямар ч хяналтгүйгээр.

- Би л дээ. Гэхдээ энэ суудал эзэнтэй гэж мэдсэнгүй хэмээх хоолой сонсогдоход миний нүд бүлтрээд уначих шахав. Юүкэй!

- Мэдсэн бол одоо үүнийгээ аваад зайлж үз! хэмээн цүнхийг нь өшиглөн хэлэхэд тэр урд минь ирээд:

- Жижигхэн хөхтэй юм байж яасан чанга дуутай юм бэ? гэж асуухад хүүхдүүд намайг шоолж инээлдэнэ. Би хэлэх ч үггүй болж түүний өмнө бусдыг сөхрүүлдэг ихэмсэг байдал минь нуран унах аж.

- Миний найз охины хөх том байна уу үгүй юу чамд ямар хамаатай юм! хэмээн Жону хаанаас ч юм гарч ирэн хэлээд Юүкэйг заамдаж авахад тэр над руу хараад инээмсэглэв.

- Чи намайг яг хүлээсэн юм уу? гэж асууна. Харин би элгээ тэврээд:

- Чи ирээгүй биз дээ? Яагаад би хүлээх ёстой юм? хэмээгээд ширээндээ суув. Гэтэл нэг охин орилон ангид орж ирэв. Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ?

- Хүүе ээ! Манай ахыг тавиач ээ! гэх гунганасан хоолой дуулдана. Намайг эргэж харахад зөвхөн япон анимэ дээр л харж болох нарийн бэлхүүс, том хөхтэй охин зогсож байв. Аан, ойлгомжтой. Ингээд л намайг голсон байх нь.

Жону Юүкэйг заамдсан чигээрээ охиноос:

- Чи хэн юм? гэж асуухад тэр охин нүдээ тормолзуулан:

- Би Юүкэй ахын найз охин нь байна хэмээв. Харин би чангаар инээд алдлаа. Хэдий гаднаа инээх ч зүрх зүсэж, сэтгэл сийчим мэдрэмжийг авч байлаа.

- Найз охин гэнэ ээ?

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now