• 7 •

1.3K 185 6
                                    

Анхны учрал: 5. Битгий яв

 Битгий яв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Араас нь бундан болчихсон нүдээр харж зогсохдоо хэлсэн үсгийн тархиндаа дахин нэг тоглуулав.

- Явах хүртлээ? Энэ чинь юу гэсэн үг юм бэ?

• • •

- Хөөе! Хэнээ! Ширээний найзаа! Хамгаалагчаа! Миний сайн болсон хүүхдээ! гэж араас нь орилон гүйх боловч тэр эргэж үл харна.

"Яаж зогсоох вэ?" хэмээн өөрөөсөө асуухдаа гэнэт түүнийг зогсоох санаа зурсхийн орж ирэв. Гутлаа тайлан байгаа онилж байгаад шидэхэд яг толгойг нь онож таарав. Би ч мэргэн юмаа. Тэр толгойгоо барин эргэж харахад би түүн дээр хүрч очлоо. Гутлаа шүүрч аван өмсөхдөө:

- Битгий яв л даа. Гуйя хэмээн хэлэхэд тэр толгой сэгсэрнэ.

- Уучлаарай, Пишээ. Би үлдэхийг хүсэж байгаа ч чадахгүй. Өвөө маань энд элчингээр ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан юм. Удахгүй Хятад руу буцах гэж байгаа юм л даа. Би хамт явах ёстой гэх нь тэр.

- Юу гээч нь вэ? Гэтэл манай аав шинэ элчингээр томилогдсон. Энэ яг хувь тохиол байх аа хэмээн хэлээд түүнийг сугадахад тэр тохойгоо дээш өргөн надаас гараа салгаж аваад:

- Яасан гэж бурхан чамайг тэр охидод дээрэлхүүлж байгаа юм!? Хэрвээ энэ хувь тохиол юм бол шударга бус байгаа биз дээ? Тийм болохоор намайг явах үед хэлний бэлтгэлд суугаарай! гэж уурсан хэлээд цааш алхахад би араас нь харж инээмсэглэв. Яагаад хэлсэн үг бүр нь намайг догдлуулаад байгаа юм бол?

- Битгий яв л даа. Хэн ээ! гэсээр гүйцэж очин сугадахад тэр мөрөө сэгсрээд ахиад л намайг өөрөөсөө холдуулав.

- Хэнээ биш Юүкэй! Вон! Юү! Кэй! гэж үе үеэр нь салган хэлээд:

- Тэнэг загас гэж амандаа бувтнав.

- Нэр чинь үнэхээр хөөрхөн юмаа хэмээн хэлээд өөр лүүгээ заан:

- Намайг Үги. Сон! Ү! Ги! гэж түүнийг дуурайн үе үеэр нь салган хэллээ.

- Чи юуны орд вэ? Хумх уу? гэж асуухад тэр толгой дохино.

- Яаж мэдсэн юм!? гэж асуухдаа тэр давхар гайхсан харц илгээнэ.

- Мэдсэн юмаа. Би жинлүүрийн орд л доо. Хумхын орд, жинлүүрийн ордтой төгс тохирдгийг чи мэдэх үү? Яг бурхнаас заяасан юм шиг санагдахгүй байна уу? Тийм болохоор битгий яв. Битгий яв. Битгий яв гэсээр гараас нь зүүгдэн хэлэхэд тэр гэнэтхэн намайг тэвэрч орхив. Би ч гайхсандаа чимээгүй болсон байлаа.

- Сонс, Сон Үги. Би чамд хэлсэн шүү дээ. Би өөрөө хүсэхгүй байна. Гэхдээ явахаас өөр сонголт алга. Хэрвээ чи хүлээнэ гэвэл би жилийн дараа буцаад хүрээд ирнэ за юу! гэж аргадан хэлэхдээ үсийг минь илнэ. Чин сэтгэлийн угаас хэлж буй түүний хоолойнд өөрийн эрхгүй хайлсандаа чимээгүй толгой дохиод түүнийг эргүүлэн тэвэрлээ.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now