Гурав шүү бүр: 2. Өчүүхэн тоос
• • •
Түүний гэрийн үүдэнд ирээд эргэн тойрноо ажиглан өнөө залуу байгаа эсэхийг нягталж байх зуур:
- Одоо болно! хэмээн Үги намайг түлхээд гараа ташаандаа авлаа. Сайн ажигласны эцэст тэр залуу байхгүй юм шиг байхаар нь санаа амраад эргэж харан гэр лүүгээ алхаж эхлэв.
- Хөөе! Чи худлаа ярьсан биз дээ? Хүн дагасан гэж хэмээн араас минь Үги орилов. Хүнд итгэх итгэлээ хаана гээчхээ вэ? Эсвэл надад л итгэхгүй байгаа юм уу?
- Нээрээ хүн дагаад байсан шүү дээ хэмээн хэлээд гомдож буйгаа илэрхийлэн хошуугаа цорвойлгов. Харин тэр хэсэг эргэлзсэнээ:
- Итгэлийг минь алдсан чамд ахин хэзээ ч итгэхгүй. 5 жилийн өмнө надаас яаж салснаа мартчихаа юу? хэмээн асуухад нь нүдээ эргэлдүүлэв. Өнгөрсөндөө хоргодож амьдарвал ирээдүй төдий чинээ буртагтай санагдах бус уу. Би түүнийг аль сайнаар дурсахыг хичээдэг байхад тэр намайг 5 жилийн өмнөх тэр өдрийн Юүкэйгээр бодож үзэн ядсаар л байдаг юм байна.
- Итгэхгүй бол тэр л биз хэмээн хэлээд цааш алхахад Үги араас:
- Чамайг ахин харах хүсэл байхгүй болохоор энэ хавиар эргэлдэхээ болиорой! гэж ориллоо. Би байрандаа хөшиж орхин түүнийг хэлснийг зөв сонссон эсэхдээ эргэлзэнэ. Эргэж харахад тэр аль хэдийн гэр лүүгээ орсон байв. Яагаад намайг тэгж их үзэн ядаад байгаа юм? Би ч бас чамд гомдож хэлсэн хатуу үгс бүрийн чинь тоогоор сэтгэлдээ шарх авсан. Мэдрэмжүүд цээжний төвд хуралдан хүндэрч ирэхийн цагт хөндүүрлэн өвдөнө.
- Яагаад өвдөөд байна аа.
Дээш харан уртаар амьсгал авахдаа ийн хэлнэ. Түүнээс авсан шарх эдгэрсэн гэж бодсон ч зүгээр л бодол байж.
Ийн зогсох зуур надаас арван алхмын зайд цагаан цамц, хар өмдтэй дөрвөлжин рамтай шил зүүсэн нэгэн залуу утсаар ярьж буй мэт жүжиглэн Үгигийн амьдардаг байр луу орох гэж байхад би хөлийн хурдаар гүйцэж очин шилэн хүзүүнээс нь бариад авав.
- Хэн бэ? Яагаад байгаа юм бэ? гэж асуухад нь атгалтаа улам чангалж:
- Би чамайг харсан шүү. Хэрхэн баруун хөлөө гадагшаа, зүүн хөлөө дотогшоо гишгэхийг чинь! хэмээн орилов. Харин тэр мэдэн будлиж:
- Юу яриад байгаа юм бэ? хэмээн асуулаа. Би түүнийг хана руу хүчтэй түлхээд:
- Ахиад түүнийг дагаж миний нүдэнд харагдаад үзээрэй! Хорвоо чам шиг өчүүхэн тоосоор дутахгүй гээд сануулчихъя!
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...