• 45 •

607 98 56
                                    

9. Алга?

 Алга?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Хэн нэгнийг алдахаас айх айдас хүн бүрийн дотор нуугдан бий. Энгийнээр тайлбарлавал, алган дээрээ тогтоосон устай адил билээ. Гагцхүү тэр ус алга болсон цагт айдас үгүй болж хоосрох буй заа.

Цахилгаан шатнаас гарч ирэх Үгиг хараад Лукас санаа нь амарсан байртай:

- Чамайг ирэхгүй нь гэж айлаа хэмээхэд Үги нэг л урвуу царайтай:

- Чемоданаа авах гэж ирлээ. Би чамтай явж чадахгүй юм шиг байна гэв. Лукасын царай дороо хувирч Үгигийн эрүүг өргөөд өөр лүүгээ харуулав. Тэгснээ гэнэт түүний духыг няслаад:

- Жүжиглэж чаддаггүй тэнэг загас гэхэд Үги духаа илэнгээ:

- Чи яаж мэдчихэв? гэж асуухад Лукас толгойгоо сэгсрэн:

- Байнга хэрэлдээд байвал нүүрний хувирал амархан уншиж сурдаг юм гэчхээд цээжээ даран:

- Ахиж тоглоом хийвэл миний зүрх тэсэхгүй шүү! Олон жижиг хэсэг болж бутраад эргэж нийлүүлэх боломжгүй болно. Чи үүнийг хүсээ юу? хэмээн хэлэхэд Үги юу болоод байна аа гэсэн харцаар харж байснаа:

- Нар жаргах гээд байна, Юүкэй. Эртхэн явъя гэлээ. Лукас хормын дотор хэвийн байдалдаа ороод Үгид машины хаалга нээж өгөв. Дараа нь өөрөө суугаад машинаа асаан замдаа гарлаа. Үги цаг харангаа:

- Замдаа хоёулаа нэг газар орж хоол идэх хэрэгтэй байх гэхэд:

- Хоол гэж байхаар хоёулаа хүүхэд хийвэл яаж байна гэж Лукас хэлээд инээд алдахад Үги хацраа дараад:

- Ямар ичмээр юм бэ?! гэв. Лукас зам руу харсан чигтээ:

- Хөөх! 13 настайдаа надад охин биеэ өгөх гэж чичирч дайрсан эмэгтэйн амнаас энэ үг гарч байна гэж үү? гэж шоглон хэлэхэд Үги уурлан:

- Хөөе! Чи үхмээр байна уу? хэмээгээд гар луу нь зогсоо зайгүй цохиж байлаа. Лукас өөрийгөө хамгаалах гэж оролдох ч машин барьж буй тул бүтэлтэй байсангүй.

- Үхэхээсээ өмнө ядаж гэр бүл зохиож үзчихээд үхмээр байна гэхэд сая нэг цохихоо болив.

- Наадах чинь гэрлэх санал уу? хэмээн ихэд догдлон асуусан боловч:

- Аан тийм бас 10 хүүхэд хийчхээд үхнэ ээ гэх Лукасын үгэнд гомдон элгээ тэврэв.

- Уучлаарай загасхан минь. Чамайг урвайгаад байхаар инээлгэх гэж л хэлсэн юм шүү дээ гэж аргадахад Үги санаа алдаад:

- Ийм царай гаргахгүй гээд яахав дээ. Бүхэл бүтэн амьдрал сүйрүүлчхээд инээж чадна гэж үү дээ гэхэд Лукас машинаа замын хажууд зогсоов.

- Юу гэж байгаа юм? Чи хэний ч өмнө буруугүй. Чи инээх эрхтэй. Жаргалтай байх ёстой. Миний хийсэн ганц алдаа бол чамайг Жону гэх залуутай анх уулзах үед байгаагүй явдал гэж хөмсөг зангидан хэлэв. Үги Лукасын хүзүүгээр тэврэхэд:

- Өнгөрсөндөө хэзээ ч харамсхааргүй тийм жаргалтай амьдруулъя. Алдсан он жилүүдээ нөхөөд үргэлж хамт байж, хайрлах болно хэмээн Лукас хэлэхэд Үги:

- Одоо л тэр хоосон орон зай дүүрч байна хэмээн шивнээд нулимс урсгав.

Би чамайг алган дээрээ үүрд байлгах гэж хичээсэн ч алга болгочхов. Эхлээд өөрийгөө, дараа нь чамайг үзэн ядав. Тэгээд бүхэл амьдралаа чамгүй гансарч өнгөрөөв. Гэтэл саяхан чамайг оллоо. Чи алганд минь шингээд орчихсон байж...

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now