Гурав дахь удаа: 5. Сонголт
• • •
Улирлын эцсийн шалгалтууд эхэлснээс болж ажил дээрээ хүртэл ном шагайж суух болов. Захирал үүнийг маань анзаарч ээжид дуулгаснаас болж би одоо халагдах өргөдлөө өгч байна.
- Захирлаа, Шалгалтуудаа дуусахаар буцаад ажиллаж болох уу? хэмээн асуухад захирал:
- Шургаад уначихгүй бол буцаад ирээрэй хэмээн инээх аж. Харин би өөдөөс нь хүчээр инээмсэглэв. Явцгүй хошигнолтой хүн шүү.
- За тэгвэл би ингээд явъя даа. Сайн сууж байгаарай гэсээр захиралд хэд хэд бөхийн өрөөнөөс нь гарлаа.
• • •
Гадаа харанхуй болчихсон байсныг буудлаас гарч ирэхдээ л анзаарав. Шалгалтын бэлтгэлээс болоод цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг ч анзаарахаа больж. Шалгалтууд дуусаж гэмээн миний нуруу нэг тэнийх бололтой.
- Яана даа, Үги минь. Сурч дуусахгүй нь зовлон юм даа.
Од ч бүү хэл сар ч үзэгдэхгүй шөнийн тэнгэр лүү харж өөртөө ийн хэлээд нэг санаа алдчихаад гэр лүүгээ алхлаа. Чихэвчээ зүүх гэж байтал ард юм дуугарах шиг болов. Эргэж хартал хэн ч харагдсангүй. Буруу сонссон байх гэж бодоод чихэвчээ зүүгээд дуртай дуугаа тоглуулав. Би ажлаасаа гэр хүртлээ 10 минут л зарцуулдаг. Дуртай дуугаа 3 давтан сонсоход яг таардаг юм. Дуу нэг удаа яваад дуусахад би хөлийн чимээ сонсов. Эргэж хартал надаас хориодхон алхмын цаана гэрлийн шонгийн ард хэн нэгэн зогсож байлаа. Хар өнгөөр өөрийгөө бүчсэн түүний царай огт харагдахгүй юм. Арай дагаад байгаа юм биш байгаа. Тэр баригдсанаа мэдсэн бололтой нааш гүйхэд нь би айсандаа байдаг хурдаараа гэр лүүгээ гүйлээ. Зүрх минь хүчтэй цохилж амьсгал давхацна. Замд минь хэн нэгэн таараасай. Бурхан минь танаас гуйя. Хүч минь барагдаж эхлэхэд миний хийж чадах ганц зүйл бурхнаас гуйх л байлаа.
- Туслаарай! Туслаарай!
Аз таарч ойрхон нэг хүн зам гарч байхад нь ийн орилов. Тэрээр эргэж харахад би дорхноо танив. Солонгост 51 сая хүн байхад заавал тэр байхдаа яадаг байна аа. Бурхан үнэхээр биднээр тоглоом хийдэг байх. Сонголт хий гэж байгаа юм биз дээ.
- Юүкэй наанаа зогсож байгаарай!
Юүкэй өөр лүү нь гүйнгээ ийн орилох над руу гайхан харах аж. Би гүйсээр эрчиндээ түүний цээжийг мөргөн зогслоо.
- Аах хэмээн Юүкэй өвдсөндөө ёолох бол би эргэж харав. Араас минь дагаж байсан хүний бараа тасарчээ. Бурхны минь аврал гэж.
- Юүкэй, Баярлалаа хэмээхэд тэр хөмсгөө өргөн их л ууртайгаар:
- Юунд? Стрессыг чинь тайлсанд уу? гэв.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...