Гурав шүү бүр: 3. Алдартан!
• • •
Гэртээ дөнгөж орж ирчхээд хүрмээ тайлан өлгүүрт өлгөв. Эрт боссоных юм уу толгой төөнөрөн өвдөх бөгөөд үүнээс болж хурдхан шиг орондоо орохыг хүснэ. Хөлөө сэгсрэн гутлаа тайлаад гэрийн шаахайгаа углалаа. Аяга ус уухаар гал тогоо орсон ч Үгигийн талаарх бодлууд толгойд эргэлдсээр л байв.
- Яаж амьдарсан болоод... уснаас балгахад хүйтэн ус хоолой зүсэж байгаа мэт санагдана.
- Яагаад тийм их уур хилэн цээжинд нь буцлаад байгаа юм? хэмээн өөрөө өөрөөсөө асууна. Хувь тавиланд итгэдэг байсан жаахан охин одоо итгэл гэх үгийг ч үзэн яддаг эмэгтэй болчхож.
- Бас тэр хорхой хэн болчхоод түүнийг сүүдэр шиг дагаад байгаа юм?
Аяган дахь усаа дуустал нь уугаад өрөө лүүгээ алхах зуур үүдэнд буй хүрэмнээс утас дуугарлаа. Залхуутайгаар хөлөө чирэн үүд рүү очоод залгаж буй хүний нэрийг хартал Со Сүүжин байх аж. Нэг өдөр гэхэд хэтэрхий олон залгаж байна.
- Байна хэмээн хүйтэн өнгөөр хэлээд ярихыг нь хүлээнэ. Харин тэр уурандаа багтарч ядсан аятай:
- Лукас муу хөгийн новшоо! гэж орилов. Би утсаа чихнээсээ холдуулаад орилж дуусахад нь:
- Бас яав аа? гэж асуулаа. Тэр харин:
- Би чамайг хүргэж өг гэсэн болохоос буудал дагуулж ор гэсэн үү?! Тэгж л хүсээд байсан юм бол гэртээ дагуулж очихгүй яасан юм бэ?! гэж орилон хэлэхэд нь хөмсгөө зангидан:
- Чи намайг тийм донтой залуу гэж бодоо юу? Тэр охин өөрөө гэрийнхээ хаягийг хэлэхгүй байсан юм за! Тэглээ гээд би гэр лүүгээ дагуулж явах болж байна уу? гэхэд Сүүжин:
- Тэгэх ёстой байсан юм!! Яагаад гэвэл тэр алдартан! Чам шиг хүний хөл гар болдог хог шаараас болж нэр хүнд нь яахыг төсөөлж байна уу!? гэж ууртай хэлэхэд нь би түүнд сонсогдохоор инээд алдаад:
- Тийм царайтай байж алдартан юм уу? Харваас бүх юм нь хиймэл байсан даг гэж шоолж буй янзтай хэлээд дараа нь шүдээ зуун:
- Алдартан юм бол бидэн шиг хогуудаас хол байх ёстой байсан юм. Өчнөөн олон өлөн нүдээр хүрээлүүлчихсэн байж толгойноосоо сөрвийгөөд гараад ирсэн нэг хялгасыг ч хянаж амьдрах ёстой байсан юм! Тэгж л их нэр хүндээ бодох байсан юм бол шөнө оройгоор тасартлаа архи уух хэрэггүй байсан юм! хэмээгээд утсаа таслах гэхэд Сүүжиний заналтай хоолой сонсогдов.
- За яахав. Харж л бай. Чамаас хариугаа авахдаа л нэг авна даа!!!
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...