Анхны учрал: 10. Мартагдсан амлалт
• • •
Суён эгчид ярьж байсан түүх минь хүрээгээ тэлж манай клубийн гишүүд хүртэл үүнийг сонсон суудаг болов.
- Наад хүү чинь уг нь муу хүүхэд биш юм биш үү? хэмээн Миёон эгч асуухад бусад нь санал нэгдэх бөгөөд Сүүжин эгч:
- Харин тийм. Миний бодлоор анхны хайр нь чи байсан байх хэмээнэ. Харин би санаа алдаад толгой сэгсрэн:
- Үгүй дээ, Би байгаагүй гэв.
- Бас заавал эргэж ирнэ гэж амлалт өгөөд л. Ёстой хөөрхөн юмаа хэмээн Шухуа хэлэн инээмсэглэв.
- Гэхдээ тэр эргэж ирээгүй. Би нэг жил түүнийг хүлээсэн. Харин хоёр жил өнгөрөхөд амлалтаа мартсан гэдгийг нь ухаарсан юм гэхэд охид уулга алдав. Минни эгч надаас:
- Тэгээд чи яасан юм? хэмээн асуухад нь:
- Нэгэнт Юүкэй эргэж ирэхгүйгээр амлалтаа мартсан юм бол би ч бас мартана гэж шийдсэн. Тэгээд ганцаараа дээрэлхүү охидтой тэмцэж, өөрийгөө хамгаалж сурсан.
• • •
Охид ёолон газар тэрийн хэвтэх бол би ч мөн адил ядарсандаа өвдгөө тулан амьсгаагаа дарах аж.
- Хөөе! гэж охид дотроо л ахлах хийдэг чөргөр над руу мод барин дайрахад би гарнаас нь модыг булаагаад газар унатал цохиод дээврээс буухаар хаалга руу алхав. Харин урдаас минь нэгэн хөвгүүн гарч ирээд намайг сонжсон мэт харангаа давхар жуумалзана.
- Чи яаж ингэв? хэмээн охид руу заахад нь би түүний хажуугаар зөрөхдөө:
- Би хар бүстэй гэлээ.
Тэр инээд алдан араас минь дагахдаа:
- Ким Жону, гуравдугаар анги. Чамайг хэн гэдэг вэ? гэж асууна.
Би эргэж харлаа. Хөвгүүн над руу яг л бяцхан гөлөг эзнээсээ хоол эрэх шиг бүлтгэнэн харна. Гэвч гаднах энэ дүр төрх нь зүгээр л нэг өнгөлөн далдлалт гэдэг нь илт байлаа.
- Надаас юу хүсээд байгаа юм?! гэж шуудхан асуухад түүний өхөөрдөм инээмсэглэл ёжтой болж өөрчлөгдөв.
- Саяны охидоос залхаж байгаа биз дээ? Надтай хамт байвал хэн ч чамд ахиж ойртохгүй гэж итгэл үнэмшилтэйгээр хэлээд гараа дэлгэв. Нэгэнт л Юүкэй намайг мартсан юм хойно би ч бас өөр нэгнийг түших хэрэгтэй байх.
Үги чи амласан биз дээ? Хүлээнэ гэж...
Юүкэйн хоолой хаа нэгтээгээс дуулдахад би хойшоо нэг алхлаа. Чамайг үзэн ядаж байна Юүкэй! Явчихсан хэрнээ л дотор минь байгаад байгаа чамайг үзэн ядаж байна.
- Чамтай чамгүй би эднийг болгоод өгч чадна гэхэд Жону гэх хөвгүүний царай хувьсан:
- Хэн ч надад татгалздаггүй юм! гэж ширүүн дуугаар хэллээ.
A/N:За ингээд анхны учрал хэсэг маань дууслаа🤗
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...