Эргэн учрахад: 9. Гомдож байна
• • •
- Үги, Энийг яалгамаар байна? Ахиж нүдэнд чинь харагдахгүй болгоод өгөх үү? хэмээн Жону хэлнэ. Юмыг сүртэй болгохдоо сайн юм гээч. Түүнийг цохиж унагахад Жону босож ирээд заналтайгаар:
- Би чамайг сургаад өгье л дөө гэхэд Үги бидний хөл рүү өшиглөөд хөлөө өргөн цохиулсан газраа барих үед толгой дээр даран биднийг өвдөг сөгдүүллээ. Тэр харваас тэвчээр алдарсан байртай:
- Та хоёр хоёулаа нүднээс минь далд ороод өг! гэж хэлэхэд Шуши үснээс нь зулгаан:
- Чи манай ахыг далд ор гэдэг хэн юм! хэмээн орилох аж. Шуши байдлыг улам дордуулаад байгаагаа мэдэхгүй байгаа юм байх даа. Би тэднийг салгахаар бостол Үги Шушиг унатал нь өшиглөчхөв. Тэгснээ үсээ янзлаад түүн лүү хуруугаараа чичингээ:
- Сонс! Чиний ах гээд байгаа залуу чинь надтай унтчихсан юм! Юу ч мэдэхгүй байж худлаа гоншгонохоо больж үз! гэхэд Шушигийн харц сонин болоод над руу харав. Харин би толгой сэгсрэн "Үгүй" гэж хэлэх ч надад итгэхгүй байгаа нь харцнаас нь илт байлаа.
- Чи яагаад худлаа яриад байгаа юм хэмээн Үгид хандан хэлэхэд тэр намайг цохисноо уйлж эхлэв.
- Чи надтай клубд таарчхаад гэр лүүгээ дагуулж яваа биз дээ? Чи намайг хүчирхийлээ биз дээ! Новш минь!
Хэлсэн үгэнд нь балмагдаж амаа ангайхаас өөр зүйл хийж чадахгүй зогсох зуур Шуши уйлан ангиас гүйж гарав. Би ч Шушиг аргадахаар араас нь гүйж гарлаа.
Гүйх зуур нүдэнд гомдлын нулимс цийлгэнэн хальж хацар даган урсахыг мэдэрнэ. Чи яагаад тэгж хэлсэн юм бэ? Намайг тэгтлээ үзэн ядаа юу? Би юуг буруу хийсэн гэж?
Чамд маш их гомдож байна, Сон Үги!
- Юу вэ? хэмээн Шуши жаахан ууртай хэлээд:
- Үүнийг ярих хүртэл Үги та хоёрыг буцаад нийлээсэй гэж хүсэж байсан юмсан. Гэтэл тэр галзуу хүүхэн байжээ гэв.
Яаняан инээд алдсанаа:
- Чи ч бас галзуу шүү дээ гээд чипснээс авч иднэ. Гэтэл Күн ах элгээ тэврэн:
- Үги та хоёр буруу ойлголцчихсон юм биш үү? Тэгж санагдаад байх юм хэмээн хэлэхэд Тэн ах өндөр дуугаар:
- Буруу ойлголт өгсөн хүн нь чи!
- Яахлаараа би байдаг юм? хэмээн Күн ах сөргүүлэхэд Тэн ах:
- Чи Үгигийн талаар хачин юм яриа биз дээ! Яахав. Олон залуустай холбогдсон л биз. Тэр биеийнх болохоос сэтгэлийнх биш. Би ч бас олон хүнтэй биеэр холбогддог ч нэг л хүнд хайртай гэж тайлбарлав. Күн ах нүдээ онийлгосноо:
- Ийм юм байж болох уу? гэж биднээс асуув. Бүгдэд нь хариулт бий ч хэн нь ч дуугараагүйд Күн ах уурлан өрөөнөөс гарлаа.
Үги~ Чи тэр үед надад хайртай байсан уу? Хэлсэн үгс чинь чин сэтгэлийнх байгаад сохор би хараагүй юм болов уу?
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...