• 41 •

651 106 42
                                    

5. Найз... энэ үг бидэнд тохирохгүй

 энэ үг бидэнд тохирохгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Хатагтай, та аюулгүйн үүднээс энэ залууг барих хүртэл өөр газар байсан дээр хэмээн цагдаа хэлээд явахаар зэхэн босоход Лукас түүнийг гаргаж өгөхөөр хамт үүд рүү явлаа. Үги утсаа аван ээж рүүгээ залгах гэж байснаа цагдаатай ярилцан зогсох Лукас руу хараад бодлоо өөрчлөн утсаар ярьж байгаа юм шиг дүр эсгэв.

- Ээж, Сайн уу? Охин нь харин хэд хоног танайд байдаг юм билүү. Таныг санаад байх юмаа... гэснээ Лукасыг түүн рүү харж буйг анзаараад чангаар:

- ЮУ? Сингапур? 7 хоног? Яагаад надад хэлэхгүй явж байгаа юм бэ?! гэж гайхсан өнгөөр хэлээд хажууд нь ирж зогссон Лукас руу хараад:

- Аа зүгээр ээ. Сайхан аялаад ирээрэй. Баяртай гээд утсаа тасалж байгаа мэт товшоод Лукасд хандан:

- Яах уу? Манай гэрийнхэн Сингапур явчхаж. Ганцаараа байхаас жаахан айгаад л байна гээд доош харна. Харин Лукас чамархайгаа илэнгээ:

- Зүгээр гэвэл иртэл нь манайд байж болох юм гэв. Харин Үги үүнийг л хүлээж байсан мэт:

- Үнэхээр болох юм уу? гэж асуугаад баяртайгаар инээмсэглэн:

- Баярлалаа, Юүкэй. Би зай эзлэхгүй ээ. Энэ буйдан дээр унтахад болно гэснээ шууд л хэвтээд өгөв. Лукас түүнээс юм асуух гэж байгаа мэт зогсож байснаа толгойгоо сэгсрээд:

- Сайхан амраарай гээд өрөө лүүгээ орж хаалгаа тас хийн дуугартал хаалаа. Үги орноосоо өндийгөөд хаалга руу харахдаа:

- Мэдрэмжгүй хэвээрээ байх шив дээ гэж шогшроно. Тэгээд босон хаалганых нь урд очоод тогших гэж байтал Лукас хаалгаа нээж таарлаа. Түүний царай нэг л баргар харагдана. Харин Үги бантсандаа:

- Би харин дэр асуух гээд гэснээ худлаа инээн:

- За за дэргүй унтсан ч болох байх өө гээд эргэтэл Лукас санаа алдаад:

- Чи намайг юу гэж бодож байна? Би чамд сэтгэлээ илчилсэн байхад хариу хэлээгүй юм чинь хайртай бол биш байх л даа. Гэхдээ миний талаар ямар нэг бодол байгаа биз дээ? гэж шулганана. Үги юу гэхээ мэдэхгүй хамгийн түрүүнд толгойд нь орж ирсэн үг болох:

- Найз... найз минь шүү дээ гэхэд Лукасын царай бүр ч дордож:

- Найз...? Энэ үг бидэнд тохирохгүй гэчхээд хаалга хаах гэхэд Үги зогсоолоо.

- Яг үнэндээ гомдсон байсан ч, өвтгөсөн байсан ч, өөр хүнтэй хамт байсан ч, одоо ч...

Үгигийн намуухан яриаг Лукасын үнсэлт таслав. Хоромхон зуурын үнсэлт дуусаж Лукас уруулаа салгаад Үгигийн нүд рүү ширтэн:

- Дахиад хэлж болох уу? Би сонсож чадсангүй гээд инээмсэглэв.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now