• 19 •

782 150 18
                                    

Эргэн учрахад: 7. Дахиад харах нь ээ

 Дахиад харах нь ээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Эгчээ~ Үги саяхан манайхаас гарсан. Нэг их холдож амжаагүй байх. Та одоо гэрээсээ гарвал түүнтэй таарах байх аа.

- Баярлалаа, Юүкэй~ хэмээн эгч хэлээд утас тасрав. Утас тасарсны дараа буйдан дээр лагхийн суугаад юу ч бодохгүй байж гэж хичээнэ. Хэцүү байна. Гомдлоо тайлтал хорон үгээр идсэн хэр нь одоо ч нэг зүйл дотор минь байсаар л байна. Үзэн ядсан ч, хуурсан ч түүнийг гэх энэ хайр огтхон ч алга болсонгүй.

Утас дуугарч Үгигийн ээжийг байх гэж бодон авахад Шушигийн хоолой дуулдав.

- Ахаа, та хаана байгаа юм бэ?

- Юу хаана гэж гэртээ л байна хэмээгээд өмдний дотор талаас унжсан утсыг таслах гэж оролдоно.

- Тэгвэл яагаад хаалгаа тайлахгүй байгаа юм? Энэ танайх биш юм уу? гэхэд хаалганы хонх дуугарав. Би орноосоо үсрэн босоод хаалгаа нээхэд Шуши ачаа тээштэйгээ зогсож байх нь тэр.

- Юу вэ? Чи яагаад энд байгаа юм?

Шуши тээшээ хаяад гэр лүү орохдоо:

- Хагас сарын өмнө ирж сурна гэж хэлээ биз дээ! Надад өрөө бэлдсэн үү? Миний тээшийг өрөө лүү оруулаад тавьчих. Би усанд орлоо гэсээр цааш одов. Гайхсандаа амаа ангайж Шушигийн араас дагуулан харахдаа зүүдлээд байгаа эсэхдээ эргэлзэнэ.

- Танай угаалгын өрөө хаана байдаг юм бэ? Бас хурдан юмнуудыг маань оруул л даа! гэж хэлэхэд нь тээшийг нь авч оруулав. Тэгээд түүн дээр очин аль болох тайвнаар:

- Яагаад надад ирж байгаагаа хэлээгүй юм бэ? Хаана ямар сургуульд сурах гэж байгаа юм? хэмээн асуухад Шуши нүдээрээ инээснээ:

- Таны сурч байгаа сургуульд бүртгүүлсэн. Нэг дэх өдөр хамтдаа сургуульдаа явъя за гэснээ:

- Өө тэнд байсан байна хэмээгээд угаалгын өрөө лүү яваад өгөв.

Харин би үснээсээ зулгаан үлдэхдээ яаж дүрэмт хувцас олох талаар бодно. Манай гэрийнхэн намайг сурч байгаа гэж бодож байгаа шүү дээ. Оллоо гэхэд Үги тэнд сурч байгаа. Түүнтэй таарчхаад зүгээр юм шиг аашилж чадах болов уу? Ахин нэгнээ өвтгөхгүй байж чадах болов уу? Өөр өөрийн амьдралаар амьдарч чадах болов уу?

Ямартай ч түүнийг дахиад харах нь ээ...

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now