Эргэн учрахад: 3. Чадах бүхнээрээ
• • •
Би чигээрээ алхсаар хамт явах залууг нь мөрлөхөд тэр согтуу эр агсран уучлалт гуйхыг шаардав. Удаанаар эргэж харсан ч Үгигийн зүг хялам ч хийсэнгүй. Залууд хөнгөн толгой дохин бөхийгөөд:
- Уучлаарай хэмээн хэлж өнөөх тусгай өрөө лүү алхлаа. Түүний хэнтэй явах надад ямар хамаа байна? Өөрийгөө л бодож амьдаръя. Зөвхөн өөрийгөө...
Хэчнээн ингэж бодсон ч алхаа минь удааширч би байрандаа зогсож орхилоо.
- Чөтгөр ав!
Би эргэн Үгиг хайхаар гарч гүйв. Яагаад намайг хүлээгээгүйг нь асууна, яагаад ингээд явж буйг нь асууна, тэгээд хэлнэ.
Чамайг бодоогүй хором мөч байгаагүй гэж. Чамаас өөр хэнийг ч сэтгэл зүрхэндээ нандигнан хадгалаагүй гэж.
Гэтэл яагаад... яагаад намайг хүлээгээгүй юм? Амлалт чинь бүгд худал байсан юм уу? Би чиний хувьд хэн ч биш байсан юм уу? гэж асууна.Хэчнээн эрэн хайсан ч түүнийг би олсонгүй. Харсан даруйдаа шууд очиж уулздаг байж гэж харуусна. Гэхдээ...
Сэтгэл дотор минь гомдол гэх том нүх үүсчихсэн болохоор тэр тархинаас минь түрүүлж нүүдэл хийчихсэн юм.Үги ч үгүй, утас ч үгүй машин тавьсан газраа эргэн очиход Сүүжин ч тэр, машин ч тэр алга байв. Таарч дээ. Гэхдээ энэ нэг их чухал биш. Би Үгигийн гэрт очиж түүнтэй уулзах болно.
• • •
Түүний гэрийн гадаа ирэхэд бараг үүр цайж байлаа. Өмссөн хувцсаа нэг янзлаад хонхыг дарахад Үгигийн ээж хаалга тайлав. Хэдий олон жил өнгөрсөн ч тэр намайг сайн таньж байх нь тэр.
- Сайн байна уу? Эгчээ. Сайн сууж байсан биз дээ?
- Юүкэй юу даа? Орооч хэмээн уриалагхан хэлээд зай гаргахад би толгой сэгсрэв.
- Би жаахан яаруу явна. Үги байвал дуудаад өгөхгүй юу? гэхэд эгч эргэж харснаа гадагш гарч ирэн хаалгаа хаалаа. Тэрээр санаа алдсанаа надад хандан:
- Ингэж хэлэх их эвгүй юм. Үги гэрээсээ зугтчихсан. Одоо бараг сар болж байна. Сураг ажиг дуулахад Жону гэх хөвгүүнтэй хамт байр түрээсэлж байгаа гэсэн гэв. Би сонссон зүйлдээ итгэж ядан юу гэхээ ч мэдэхгүй зогсох зуур:
- Шууд очоод гэртээ дагуулж ирвэл дахиад л зугтаах байх. Эгч нь түүний найз гэх хүн чамаас өөр мэдэхгүй. Тийм болохоор Юүкэй бидэнд туслаач~ хэмээн гуйв.
- Тэгье. Чадах бүхнээрээ.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...