• 37 •

654 101 26
                                    

1. Дахиад л чи юу?

 Дахиад л чи юу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Лукас Бээжинд ирэхэд аль хэдийн харуй бүрий болсон байв. Тэр такси барихаар гараа өргөн зогсох бөгөөд хэн нэгэн рүү залгах аж.

- Ах аа~ Би дөнгөж сая л ирлээ. Яг хаана очих билээ хэмээн асуугаад хаягийг нь бичиж авах зуур такси ч ирж таарав. Лукас таксинд суугаад бичиж авсан хаягаа хэлчхээд дуг хийхээр нүдээ анилаа. Хорь орчим минутын дараа зорьсон газраа ирж машинаас буухад өчигдөрхөн хамгаас хайрт ах цолыг хүртсэн Тэн инээмсэглэн түүнийг тосох аж.

- За сайн уу? Уулзаагүй нэлээн уджээ. Бараг таван жил үү? гэсээр түүнийг тэвэрнэ. Лукас хариу тэврээд инээмсэглэн:

- Тийм ээ. Нэлээдгүй хугацаа өнгөрч. Та нараар маань сонин юутай байна? хэмээн асуув. Тэн найрсгаар түүний нэг цүнхийг авч мөрөн дээгүүрээ давуулав. Тэгээд Лукастай зэрэгцэж алхангаа:

- Би ч яахав. Күн гэрлэж байгаа. Харин Сичэн Япон яваад холбоо тасарсан. Шиажүн нэг паб нээчихсэн. Тэндээ ажилладаг нэг оюутан охинтой жигтэйхэн байгаа юм байх гэчхээд инээд алдана.

- Нээрээ танай Шушу бас л адтай охин юмаа. Яаняаны араас гүйсээр байгаад гэрлэхээр болсныг мэдэж байгаа юу? Тэгж байхаар миний араас гүйсэн бол...

- Ах аа!

Лукас унтууцан ийн дуугарахад Тэн инээгээд Лукасын мөрөн дээр зөөлөн цохино.

- Тоглож байна даа, золиг минь.

Лукас санаа алдан Тэн рүү хараад:

- Өөр? хэмээхэд Тэн нэг юм санасан мэт:

- Аа тийм. Хэндэри хүүхэлдэйн киноны дуу оруулагч болсон гээд л бод. Бүр итгэмээргүй байгаа биз гэв.

- Өөр гэдэг нь ахаа Сүүжинийг асуусан юм гэхэд Тэний гэрэлтсэн царай шууд барайж орхилоо. Тэгээд нэг л хайхрамжгүй өнгөөр:

- Тэр гадаад руу сурахаар яваад тэндээ суурьшсан юм шиг байсан хэмээгээд гэнэт зогсчхов. Лукас хэсэг алхаж байснаа Тэнийг анзаарч хөмсгөө өргөн:

- Яасан бэ? гэвэл Тэн инээсээр дэргэдэх хаалгаа заагаад:

- За ингээд хүрээд ирлээ. Энэ түлхүүр шүү. Гэртээ төвхнөөд байж байгаарай. Би нэг тийшээ явчхаад ирье хэмээгээд яаруу яваад өгөв. Лукас араас нь харж зогсохдоо нэг л муу совин татаад байгааг мэдэрнэ. Гэхдээ түүнд энэ тийм ч чухал байгаагүй учир мөрөө нэг хавччихаад хаалгаа нээх гэж ноцолдох зуур хажуугийн хаалга нээгдэх нь тэр. Гарч ирсэн, гадаа зогсож байсан хоёр нэгнээ хараад маш чангаар:

- ДАХИАД Л ЧИ ЮУ?!


A/N:Maaaaaash udaan hugatsaanii daraah up☺ Goy setgegdel bichij ogvol bi bas zoruuleed pulbburi tand hamag hairaa ilgeey💚🌱

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now