• 4 •

1.5K 195 21
                                    

Анхны учрал: 2. Гадуурхал

 Гадуурхал

Deze afbeelding leeft onze inhoudsrichtlijnen niet na. Verwijder de afbeelding of upload een andere om verder te gaan met publiceren.

• • •

- Чи яах аргагүй толгой муутай байх. Чиний төлөө хэлж байхад хэмээн өнөөх хүү хэлээд сандал дээрээс цүнхээ буулгав. Өчигдөр түүний надад хандаж хэлсэн үг үнэн байсан. Гэхдээ өчигдөр дөнгөж л эхний өдөр байсан шүү дээ. Тиймээс би цаашдаа илүү их хичээж намайг шоолох биш хэрхэн атаархаж, ардуур хов ярихыг нь харах болно.

- Би энэ хэдхэн үсэгтэй Солонгос хэлийг чинь сурчихна аа. Гурван мянган ханз сурч чадсан юм хойно гэж хэлэнгээ дэвтэр, балны саваа гаргаж тавилаа.

- Хэлэнд санаа зовсон юм биш ээ. Солонгос сургуульд чам шиг хүүхдүүдийг гадуурхдаг юм. Сул дорой, эмэгтэй бас Солонгос хэл мэддэггүй. Энэ чамайг дээрэлхэх хангалттай шалтгаан болно гээд бод доо хэмээн хэлэхэд эхний салаанд овоорон юм ярьж байсан охид бидэн дээр ирэв. Хамгийн урд зогсох охин элгээ тэврээд:

- Муу сайн цагаачид. Юундаа Хятадаар шулганаад байгаа юм! Эх оронд маань ирчхээд арай л том дуугараад байгаа юм биш үү?! хэмээн цэхэлзэнэ. Тэр биднийг доромжилж буйн ярианых нь өнгө аясаас илт мэдэгдэж байлаа.

- Тэр сая юу гэсэн бэ? гэж асуухдаа мөчөөгөө өгөлгүй хялам хийнэ.

- Дуугүй байж бай гэж тэр зөөлөн шивнээд охинд хандан:

- Тэгвэл эх оронд чинь ирсэнд уучлаарай гээд бөхийх ёстой юу?

Хөвгүүний хэлсэн өгүүлбэр охиныг хангалттай уурлуулах шиг болов.

- Алив бөхиймөөр байвал бөхий л дөө гэж өөр нэг нь шүдэн завсраа сийгүүлэн хэлэхэд хөвгүүн тэдэн рүү дунд хуруугаа гаргаад зэвүүн гэгч нь инээв. Угаас том бие хаатай хөвгүүний хаана ч үл хүрч чадах жижигхэн охид өөдөөс нь ч мөн дунд хуруугаа, давхар хэлээ гаргасаар цааш одов.

- Тэд яалаа гэж ингэж байгаа юм бэ? гэж намайг асуухад хөвгүүн санаа алдаад:

- Пишээ, Сонс. Солонгост насанд хүрээгүй хүүхэд бусдын бие болон сэтгэл санаанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага тооцдоггүй юм. За сайндаа л хоёр тал тохиролцож нөхөн төлбөр өгөх юм уу тэнсэн харгалзах ял авна. Тэд жаахан л хүч нөлөөтэй бол бусдыг гадуурхаж дээрэлхэх адын бодол толгойдоо тээчихсэн явдаг. Саяны охин намайг байгаагүй бол чамайг яах байсныг мэдэх юм алга. Тиймээс гуйя, Хэлний бэлтгэлд суу! хэмээн аргаа барж гуйсан маягтай над руу харан хэллээ. Харин би чимээгүйхэн гараа зангидахдаа энэ муу сайн юмнуудад хэн гэдгээ харуулмаар санагдаж байлаа.

Хувь Тавилан [дууссан]Waar verhalen tot leven komen. Ontdek het nu