• 28 •

617 98 7
                                    

Гурав шүү бүр: 6. Хүргэн?!

 Хүргэн?!

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

• • •

Үги надад юу болсон талаар нарийвчлан ярьж өгөхөд бухимдал минь дээд цэгтээ хүрэв. Өөрийнх нь амь настай холбож сүрдүүлсэн байхад няцахгүй овоо хорхой юм гээч. Яадаг ч байсан тэр хорхойг барьж аваад болгож тавих болно.

Замын турш Үгид гомдоллож, загнаж явсаар нэг л мэдэхэд байрных нь урд ирчихсэн зогсож байв.

- Чи яв аа. Би орлоо гэхэд нь нэг л сэтгэлд сэвтэй санагдана.

- Нөгөө нэг хүн араас чинь дагаад явж байвал яах уу? Намайг холдохыг хүлээгээд нэг газар отоод байж байвал яах уу? хэмээн хэллээ. Үгигийн царай гэнэт хувьс хийж:

- Гэрийн үүд хүртэл хүргээд өгөөч хэмээн гуйлаа. Үгүй гэж зөрүүдлэх байх гэж бодсон ч зөвшөөрсөнд нь баярлан инээгээд хөмсгөө хөдөлгөхөд Үги ч ялгаагүй инээмсэглэв. Ийм төрхийг нь хараагүй удчихжээ.

- Хүүе ээ, Юүкэй?! хэмээн дуудах сонсогдож тийш харахад Үгигийн ээж зогсож байлаа. Үги:

- Ээжээ хэмээгээд гүйн очтол тааварлашгүй зүйл болж эгч намайг ирж тэврэх нь тэр.

- Үгиг хүргэж ирсэн юм уу? Алив орж цай уучхаад яв гэлээ.

• • •

Гал тогооны өрөөнд халуун цай оочлох хатагтай өөрийн төрсөн охин болон түүний найзыг нэг л жигтэй байна даа гэсэн шиг ээлжлэн ширтэнэ. Үүнээс болж эвгүй уур амьсгал бүрдэж хэн нь ч үг дуугарахгүй сууна.

- Сүүлд уулзсанаас хойш их хугацаа өнгөрчээ. Царайлаг, нуруулаг, намбалаг, их сайхан залуу болжээ манай Юүкэй гэж магтахад би:

- Юу гэж дээ хэмээн хариулав.

- Та хоёр 10 гаруй жил найзаллаа. Нэгнийгээ өөрөөр харж байгаагүй хэрэг үү? гэж асуухад би эгч рүү огцом хараад дараа нь Үги лүү хартал түүнтэй харц тулгарчихав. Тэр харцаараа ямар харилцаатай байснаа, одоо ямар байгаагаа нуу гэсэн шиг зэмлэнгүй ширтээд өөр тийш харав. Ам нээх шинжгүй байсан учраас үүнийг тайлбарлах хүндхэн ажил над дээр буусныг би ухааран:

- Найзууд нэгнийгээ өөрөөр харвал найзууд байхаа болино шүү дээ гэлээ. Энэ тайлбар таалагдсан болов уу гэж бодон түүн лүү харахад Үги санал нэгдэн толгой дохиж байв. Тэгэхээр...

- Харамсалтай л юм. Уг нь хүргэн хүүгээ болгомоор байсан юмсан гэж эгч хэлээд уур амьсгалыг улам эвгүйтүүлчих нь тэр.

A/N:💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚

A/N:💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.
Хувь Тавилан [дууссан]Onde histórias criam vida. Descubra agora