Гурав дахь удаа:23 нас

1.4K 213 38
                                    

• • •

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

• • •

- Хорин гурван настайдаа уулзсан гэдэг чинь өнгөрсөн жил байх нь ээ хэмээн Суёон эгчийг хэлэхэд би толгой дохив.

- Тэгвэл бид таних ёстой юм биш үү? хэмээн бодлогошрон асуух Миёон эгч рүү бүгд харлаа. Шухуа толгой сэгсрэн:

- Үгүй ээ хэмээн Миёон эгчийн таамгийг эрс няцаалаа. Дараа нь над руу харан бататгах гэсэн мэт:

- Танихгүй биз дээ? Тийм муу хүнийг бид мэдэхгүй байх учиргүй. Тийм ээ? гэж асуулаа. Харин би ердөө л санаа алдав. Тэдний халамжтай, сайхан сэтгэлтэй, царайлаг гэж ярьдаг залуу шүү дээ.

- Зүгээр яриандаа орцгооё гэвэл бүгд чимээгүй толгой дохицгоов.

• • •

Би аавын хүссэн сургуульд ороод дөрвөн жилийн турш мэрийн суралцаж онц дүнтэй төгссөн юм. Гэвч аав маань мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй гэж ятгаад магистраар сурч эхэллээ. Сурахын хажуугаар ажил хийхээр шийдэж ээжийн таньдаг хүний буудалд хүлээн авагчаар ажилд оров. Ороод хоёрхон хонохдоо Солонгос хүмүүсийг харах өнцөг минь улам л өөрчлөгдөж, гутах боллоо.

Уучлаарай. Гэхдээ үнэхээр урам хугарсан болохоор хэлж байгаа юм шүү. Цайны цаг болонгуут л хоёр хоёроор хэлхэлдсэн хүмүүс орж ирээд өрөөнүүдийг бүгдийн дүүргэчихнэ. Насны харьцааг бараг л бүх нас гээд хэлчихэд хилсдэхгүй, ихэнх нь хижээл насны хүмүүс байх юм. Бас нэг хачин юм олж мэдсэн нь угаалтуурыг усаар дүүргэж орхих явдал. Учрыг үл мэдэх би нэг найзаасаа асуухад төвөггүй мэдүүлж өглөө. Сүүлрэх үедээ эхнэртээ эсвэл нөхөртөө баригдахгүй гэсэн дом юм гэнэ. Үнэхээр хэлэх ч үг олдоогүй. Үнэлэмж минь улам буурсаар л байна. Мэдэхгүй байхад үзэсгэлэнтэй эрдэнийн чулуу мэт санагддаг байсан Солонгос мэдэх тусам дур гутам өмхийрсөн кимчи мэт болж орхижээ.

A/N:Bicheechiinh ni ene bichwereer ta nart hurgeh gesen sanaa maani barag l garch irj baina daa. Unendee l tom, jijig hoh, untah hewtehtei yamar ch holboogui. Solongos ondor hogjiltei oron ch gelee iimerhuu sorog yumnud mash ih baidag (yahaw uls oron burt ih bagaar baidag l baih). Neg yosondoo Solongosiig het saihnaar harj baigaa huuduudiig senhruulj iim yum baidag shuu gej oilguulahiig hussen yum🤗

Хувь Тавилан [дууссан]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang