Бидний эхлэл: 2. Гадуурхал
• • •
Пиш өчигдөр хэлсэн сануулгыг минь үл тоон хүрээд иржээ. Жирийн нэг сануулга биш юмсан. Шоолуулж дээрэлхүүлэхээс айхгүй байгаа юм байхдаа.
- Чи яах аргагүй толгой муутай байх. Чиний төлөө хэлж байхад хэмээн хэлээд сандал дээрээс цүнхээ буулгав. Тэр хажууд минь суугаад жаахан ууртай өнгөөр:
- Би энэ хэдхэн үсэгтэй Солонгос хэлийг чинь сурчихна аа. Гурван мянган ханз сурч чадсан юм хойно гэж хэлэнгээ дэвтэр, балны саваа гаргаж тавилаа. Яасан зөрүүд юм бэ!
- Хэлэнд санаа зовсон юм биш ээ. Солонгос сургуульд чам шиг хүүхдүүдийг гадуурхдаг юм. Сул дорой, эмэгтэй бас Солонгос хэл мэддэггүй. Энэ чамайг дээрэлхэх хангалттай шалтгаан болно гээд бод доо хэмээнэ. Арай чанга дуугарчхав уу даа Еэбин найзуудтайгаа бидэн дээр ирэв.
- Муу сайн цагаачид. Юундаа Хятадаар шулганаад байгаа юм! Эх оронд маань ирчхээд арай л том дуугараад байгаа юм биш үү?! хэмээлээ. Даяарчлагдсан одоогийн эрин үед иймэрхүү зүйл сонсохоор инээд л хүрэх юм даа. Гэтэл хажуунаас:
- Тэр сая юу гэсэн бэ? гэж Пиш асуухдаа охид руу хялам хийнэ. Жаахан юм байж хаанаас ингэхийг сурдаг байна аа?
- Дуугүй байж бай гэж би шивнээд Еэбинд хандан:
- Тэгвэл эх оронд чинь ирсэнд уучлаарай гээд бөхийх ёстой юу? гэж асуухад Еэбин уурлан элгээ тэврэв.
- Алив бөхиймөөр байвал бөхий л дөө гэж Минаг хэлэхэд би тэдэн лүү дунд хуруугаа гаргаад зэвүүн гэгч нь инээв. Тэд угаасаа намайг яаж ч чадахгүйгээ мэдэх тул дунд хуруугаа, давхар хэлээ гаргасаар цааш одов.
- Тэд яалаа гэж ингэж байгаа юм бэ? гэж Пишийг асуухад би санаа алдаад ийн хариулав.
- Пишээ, Сонс. Солонгост насанд хүрээгүй хүүхэд бусдын бие болон сэтгэл санаанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага тооцдоггүй юм. За сайндаа л хоёр тал тохиролцож нөхөн төлбөр өгөх юм уу тэнсэн харгалзах ял авна. Тэд жаахан л хүч нөлөөтэй бол бусдыг гадуурхаж дээрэлхэх адын бодол толгойдоо тээчихсэн явдаг. Саяны охин намайг байгаагүй бол чамайг яах байсныг мэдэх юм алга. Тиймээс гуйя, Хэлний бэлтгэлд суу!
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...