• 35 •

706 117 24
                                    

БНХАУ, Бээжин хот
Тэр явдал болсноос хойш таван жил өнгөрчээ.

БНХАУ, Бээжин хотТэр явдал болсноос хойш таван жил өнгөрчээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Бээжин хотод зуны бүгчим халуун өдрүүд үргэлжилсээр л. Хэдий үд болсон ч ойрын өдрүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа.

- Тийм ээ. Би дөнгөж сая зогсоолд машинаа байрлуулчхаад бууж байна.

Үги өчигдөрхөн түлхүүрийг нь гардан авсан машинаас бууж ирээд машинаа түгжих зуураа ийн хэлэв. Тэрээр өөртөө гайхалтай зохисон хөх цэцгэн хээтэй усан цэнхэр өнгийн нимгэн даашинз өмссөн байх бөгөөд өнгө ижилсэх үсний хавчаар зүүсэн байв.

- Үги~ Цахилгаан шат ирчихлээ хэмээн ээж нь дуудахад Үги сая л нэг утаснаасаа чихээ салган энгэртээ наагаад:

- За очлоо гэв. Ингэж хэлэв үү үгүй юу буцаад утсандаа анхаарлаа шилжүүлэв. Тэр цахилгаан шатанд сууж эргэн буух хүртлээ, ээжийгээ дагаж яван шинэ байр луугаа орж үзэх хүртлээ утсаар ярьсаар л байлаа.

- Тийм ээ, Шинэ байрандаа дөнгөж сая ороод ирлээ. Үнэхээр гоё юмаа. Чи ч үнэхээр нүдтэй шүү. Хоёулаа удахгүй энд хамтдаа амьдарна гэж бодохоор бүр догдолж үхэх нь ээ гэж үсэрч дэвхэцнэ. Харин ээж нь түүнийг чимээгүй ажингаа зөөлөн инээмсэглэв. Түүний хувьд эрдэнэ болсон ганц охин нь жаргалтай байхыг харах хамгаас сайхан.

- Удахгүй уулзъя, Сүйт хархүү минь хэмээн Үги утсаа таслаад байраа ахин нэг үзэхээр ийш тийш явж эхлэв.

- Манай хүргэн хүү юу гэж байна?

Үги өөрийг нь даган алхах ээж рүүгээ хараад санаа алдан:

- Ажил нь жаахан бүтэмж муутай байгаа гэнэ. Гэхдээ долоо хоногийн дараа над дээр ирнэ гэсэн гээд малийтлаа инээнэ. Ээж нь охиныхоо хоёр гарыг атгаад зөөлөн илж:

- Тэгвэл сайн хэрэг. Хүргэнийг ирэхээр ширээ дүүрэн амтат хоол бэлдэж өгөмз хэмээхэд Үги инээмсэглэн толгой дохив. Тэгснээ гэнэт элгээ тэвэрч:

- Та ер нь ойрд дандаа хүргэн, хүргэн гэдэг болоод байгаа шүү! Хуримаа ч хийгээгүй байхад ингэж байгаа юм чинь хийчихвэл намайг нэг нүдээрээ ч тоохгүй юм байна л даа гэж гомдолно. Ээж нь охиныхоо хацрыг чимхээд:

- Ёстой нэг эгдүүтэй золиг шүү. Чамайг жаргалтай байхыг харах үнэхээр сайхан байна хэмээнэ. Харин Үгигийн царайнд ээжийнх нь олж харж чадахгүй гуниг хурж эхлэв.

Тэр үнэхээр жаргалтай байгаа болов уу?

A/N:Hezee niileh we? Gej zondoo ih asuuh yumaa. Tsag ni bolohoor niilne ee. Taiwan huleetsgee minii hoorhon huuhduudee💚😏

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now