• 33 •

705 127 17
                                    

Үгигийн талаас: Харамссан ч миний дур

Үгигийн талаас: Харамссан ч миний дур

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

Ганцаар хоцорсон Үги хаалга руу гөлрөн сууж байгаад гэнэт эхэр татан уйлж эхлэв. Тэр зүгээр л энэ бүхнийг ярьж сэтгэлээ онгойлгохыг хүссэн авч улам буглагдан хатуурч орхижээ. Нааш гэх хэн ч үгүй мэт, цааш явах зам үгүй мэт ганцаардаж байлаа. Сүүлдээ нулимс ч гарахаа байж зүгээр л нусаа татан сууна.

- Намайг холдоод өгвөл жаргалтай амьдрах юм шиг яриад байсан. Одоо байгаа өөрийгөө хар даа. Миний мэддэг хүчтэй, аймшиггүй зоригтой, ухаалаг Сон Үги хаана байна аа?

Жонугийн аргадсан асуултанд Үги толгойгоо өргөөд чимээгүй л нусаа татаж харин Жону ширээний эсрэг талын сандлыг татан суув.

- Өнгөрсөн хугацаанд байнга ингээд уйлж байсан уу? Байнга тэр том нүдтэй, бор залуугаас болж гуниглаж байсан юм уу? хэмээн Жону асуугаад хоёр гараа эрүүндээ наан:

- Ийм хөөрхөн цагаан царайтай залууг тоохгүй байсан юм. Азгүй тахиа ммнай! хэмээн хэлээ гаргав. Үги түүний эгдүүтэй үйлдэлд инээмсэглэн:

- Цагаан царайнд дургүй ээ. Өвдчихсөн юм шиг харагдаад байдаг юм хэмээлээ. Жону хөмсгөө зангидсан ч энэ нь түүний царайнд огт зохицохгүйгээр барахгүй худлаа жүжиглэж байгаа мэт харагдуулж байлаа.

- Чи өөр болчхож хэмээн Үгиг хэлэхэд Жону сөргүүлэн:

- Наад үгийг чинь би л хэлмээр байна гэчхээд Үгигийн үсийг арзайлгав. Гэтэл Үги эвэртэй туулай үзсэн мэт нүдээ байдгаар нь томруулаад:

- Үгүй ээ, нээрээ шүү. Чи миний огт танихгүй хүн шиг санагдаж байна гээд үсээ янзлангаа:

- Чи миний үсийг ингэж арзайлгаж байгаагүй шүү дээ хэмээнэ. Харин Жону сулхан инээмсэглээд:

- Тэр үед би өөрийгөө олоогүй байсан юм. Тэр үеийн Жону хүчтэй, нэр хүндтэй байх гэж өөртөө баймгүй зан чанарыг хүртэл гаргадаг байсан. Харин одоогийн Жону өөрийнхөөрөө амьдарч байна гэв.

- Миний мэддэг Ким Жонугаас үлдсэн юм байна уу? гэж амандаа бувтнахад Жону нүүр лүүгээ зааснаа:

- Миний хөөрхөн цагаан царай гэж бахархалтайгаар хэлж үүнд нь Үги ход хийтэл инээд алдав. Жону түүний инээдэнд инээмсэглээд:

- Би ч өөрчлөгдөж, чи ч өөрчлөгдсөн юм чинь хоёулаа дахиад эхлэх үү? гээд хэлсэн үгсдээ бантан чихээ барих бол Үгигийн инээд замхран одсон байв.

- Над шиг хүнтэй учирсандаа чи харамсана. Яг Юүкэй шиг гээд доош харахад Жону:

- Харамссан ч миний дур гэчхээд ахин хэлээ гаргав.

A/N: Ot21 + 2 new baby = zurhnii het ih achaallaas bolood uhsen Grass ㅠㅠ

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now