Гурав шүү бүр:23 нас

915 175 10
                                    

• • •

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

• • •

- Гэхдээ та нарт нэг зүйл хачин санагдахгүй байна уу? хэмээн Шиажүн хэлээд долоовор хуруугаа нугалан эрүүгээ тулав.

- Юу хачин гэж? хэмээн Хэндэриг асуухад Шиажүн:

- Зүгээр л... энэ хоёрын уулзаж байгаа он цаг хоорондоо 5 жилийн зайтай байгааг анзаараад. Хэн нэгэн харж байгаад за та хоёр одоо ингээд уулз гэж байгаа юм шиг гэж хэлэхдээ гараа хооронд нь нийлүүлнэ.

- Хэн нэгэн гэдэг нь бодвол бурхан уу? хэмээн асуухад Шиажүн хариуд нь мөрөө хавчив.

- Би бурханд итгэдэггүй. Дэлхий дээр зарим хүмүүс баян цатгалан, элбэг хангалуун амьдарч байхад зарим нь ядуу зүдүү, хоногийн хоолоо арай хийн залгуулж амьдардаг. Энэ үнэхээр бурхны заяасан амьдрал юм бол яагаад ийм тэгш бус хандаж байгаа юм? Ийм хөгийн зүйл хийх байсан юм бол биднийг яах гэж бүтээсэн юм?!

Намайг бухимдан ийн хэлэхэд ярьж буй сэдэвтэй нь яаж холбогдож байгааг үл ойлгох залуус юу гэхээ мэдэхгүй нэгэн лүүгээ харц шидэлцэхэд би нүүрээ дараад уучлал эрлээ.

- Үги ч бас бидний холбоог бурхны зурлага гэж ярьдаг байсан болохоор...

• • •

Би ахиж сургуулиар эргэлдээгүй болохоор Үгигээс холбоо тасарч хааяа нэг Шуши түүнийг муулж ярихад нь л ямархуу байгааг нь мэддэг болсон. Мөн Шушигийн гуйлтаар алхах сургууль төгсөх шалгалтанд хамт бэлдэж шалгалтандаа тэнцээд батламжаа ч авав. Их сургуульд сурах бодол байгаагүй ч Шушиг гэрийхэнд юу хийж явсныг минь ярина гэж сүрдүүлснээс болоод тамирын багш болохоор сурч өнгөрсөн жил их сургуулиа төгссөн. Шушид ажлаа больсон гэж худлаа хэлсэн ч хийхээс хийхгүй нь их. Байнга шахуу шөнийн клуб ордог байсан Сүүжин аав нь цус харваж эмнэлэгт хэвтсэнээс хойш ухаан сууж хичээлдээ илүү анхаарч эхэлсэн юм. Үүний ачаар би чөлөө зав ихтэй болсон ч охид хүүхнээр оролдохоо больчихсон. Хүсэл буурчихсан гэх юм уу даа. Сургуулиа төгссөний дараа боломжийн цалинтай ажил олж хийгээд хааяа найзуудтайгаа хөгжилдөж амьдрах надад лав сайхан байна. Бүх зүйл бүрэн дүүрэн биш ч дүүргэж өгөх нэгэн байгаад талархаж амьдарч байна.

Хувь Тавилан [дууссан]Where stories live. Discover now