• 5 •

1.2K 175 44
                                    

Бидний эхлэл: 3. Уучлаарай, Пиш

 Уучлаарай, Пиш

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

• • •

Өнөөдөр бяцхан Пиш хичээлдээ ирэхгүй нь бололтой. Жаахан гуниглах ч энэ түүний төлөөх хэрэг учир би баяртай байлаа. Хамгаалж чадсан мэт мэдрэмж авч байгаа болохоор. Бага ангидаа би хэл мэдэхгүй гээд их дээрэлхүүлдэг байв. Надад туслах хэн ч байхгүй, гараа сунгах найз ч байдаггүй байлаа. Миний мэдэрсэн тэр айдсыг юугаа ч ухаараагүй яваа Пишийг мэдрээсэй гэж хүсэхгүй байна.

Гэтэл өнөөх Пиш суудал дээрээ тавьсан цүнхийг минь буулгаад хажууд нь суухад гайхсандаа нүдээ хамгийн томоор бүлтийлгэв.

- Би чамайг ирээд хэрэггүй гэсэн байх аа! гэж хэлэхэд тэр:

- Чи л намайг хамгаалахад болох юм биш үү? гэж хэлээд нүдээрээ инээхэд нь би хөмсгөө зангидав. Би удахгүй явна шүү дээ.

- Би байхгүй болчихвол яах юм!

- Зүгээр дээ. Би хар бүстэй гээд жижигхэн гараараа нурууг минь иллээ.

- Юуны хар бүстэй юм? Жүдо юм уу? Карате юм уу? хэмээн сонирхон асуухад:

- Зүгээр л гоё хар бүстэй. Урт, цулгуй даашинз дээрээ бүсэлдэг юм гэв. Пиш яах аргагүй тэнэг болж таарлаа.

- Пиш гэдэг нэр нь яг таарчээ. Ухаан муутай загас гэсээр дух руу нь няслав.

- Намайг Пиш биш Үги гэдэг. Тэгээд бас хар бүстэй гэж хэлэхээр сүртэй сонсогдож байгаа биз дээ? хэмээн инээхэд нь санаа алдахдаа Еэбин рүү хартал тэр бидэн лүү хөмсгөө зангидан харах аж. Энэ эцсийн арга бололтой.

- Чи хэлний бэлтгэлд явах хэрэгтэй шүү гээд цүнхээ аван ангиас гараад хаалганы ард орж завсраар нь түүнийг ажиглав. Намайг гарсны дараа хичээл орох болсныг илтгэн хонх дуугарлаа. Гэхдээ багш баттай 10 минут хожигдоно. Пиш яаравчлан дэвтрээ цүнхлэх зуур Еэбин урд нь ирж зогссон байв.

- Яасан? гэж Пиш Солонгосоор асуухтай зэрэг Еэбин түүнийг алгадчихав. Пиш хацраа даран түүн лүү эргэж хартал дахиад алгадчихлаа.

- Яаж байгаа... хэмээн Пишийг хэлэхийн завдалгүй ширээ мөргүүлж орхив. Еэбин энгийн үеэсээ ч илүү ширүүн байна. Пишийн хамраас цус гоожиж улаан өнгө дүрэмт хувцсыг нь бохирдуулна. Гэтэл үүнийг харсан ангийн хүүхдүүд шоолох нь шоолж зураг дарж бичлэг хийх нэг нь хийж байлаа. Тэд яаж ийм аймшигтай зүйлд инээж хөхөрч чаддаг байна аа.

Уучлаарай, Пиш минь. Үүнээс өөр арга байсангүйд уучлаарай.

Хувь Тавилан [дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora