Бидний эхлэл: 6. Анхны үнсэлт
• • •
Өрөвдөх сэтгэлээс эхэлсэн бидний нөхөрлөл... Нөхөрлөл гэхэд тэр миний толгойд хэтэрхий их эргэлдэж байна!
Хайр юм болов уу? Өмнө нь мэдэрч үзээгүй болохоор ийм юм байдаг байх гээд барагцаалж ч чадахгүй юм.
- Анхны хайр... хэмээн Үгиг бувтнахад би түүн лүү харав. Үги гэдэг нэрэнд нь дасаж өгөхгүй байгаа ч яваандаа дуудаад сурчих байх гэж найдаж байна.
- Юүкэй чамд анхны хайр байгаа юу? гэж түүнийг шулганан асуухад би толгой дохив. Би жаахан эргэлзэж байгаа ч... Гэхдээ киноноос үзсэн туршлагаас харвал би түүнд...
- Тэр охин чинь хөөрхөн үү? гэж асуухад нь урдаас минь харж суух түүнийг тодорхойлж өгөв.
- Хөөрхөн гэхээсээ илүү эгдүүтэй, хайр хүргэм хэмээгээд инээмсэглэв.
Харин тэр хариултад минь таатай хандсангүй. Шууд л царай нь барайж хошуугаа унжуулах аж. Тэгэхээр Сон Үги өөрийгөө эгдүүтэй, хайр хүргэм гэж боддоггүй байх нь.
Гэнэт сэрүү татаж анги хүйтэн болж эхлэхэд би гол буруутныг нүдээрээ хайлаа. Тэгж л таарна. Ангийн хэдэн охин цонхоо нээчихсэн "Жону ахаа! Хайртай шүү!" хэмээн шүтэн биширч явдаг сургуулийн од гэх үү онгироо амьтан гэх үү нэг хөвгүүнийг дуудан орилж байлаа. Галзуурчихжээ бүр. Өвлийн эхэн сар болж хүйтэрч байгааг ойлгож байгаа юм уу эд нар.
Гэнэт даарснаас болж өөрийн мэдэлгүй "Хиг" хэмээн зогьсуулахад Үги цочсондоо нүдээ бүлтийлгэв. Би түүн лүү уучлал эрэн хараад:
- Жаахан даарчихаа-хиг зогьсуулаад байда-хиг юмаа. Одоо мөд-хиг зүгээр болохг-хиг Яана-хиг гэж арайхийн тайлбарлахад тэр харин:
- Тэгвэл халуун цай уугаад, чанга чимээнд цочоод, анхаарлаа өөр зүйлд сарниулаад ч зүгээр болохгүй юу? гэж асуухад нь би юу ч бодолгүй толгой дохив.
Үги нэг л эвгүй нүдээ онийлгон инээснээ товчилсон дүрэмтнээс минь зөөлөн татахад бидний уруул нийлсэн даруйдаа эргэн салав. Сая юу болоод өнгөрчхөв өө?
Үги миний анхны үнсэлтийг авчихлаа шүү дээ!?
Үги үсээ чихнийхээ араар хийнгээ:
- Уучлаарай, Гэхдээ чи өөрөө л зогьсуулаад байсан хэмээн тоосон шинжгүй хэлэх аж. Харин би юу гэхээ мэдэхгүй чимээгүй л сууж байлаа.
- Анхны үнсэлт чинь байсан юм биш биз дээ? хэмээн түүнийг асуухад би юу ч болоогүй мэт царайлахыг хичээж толгой сэгсрээд урагшаа харав. Яаж ч бодсон өдий 13 хүрчхээд охин хүүхдэд анхны үнсэлтээ өгчихлөө гэвэл шившигтэй явдал болно.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...