Хэдэн өдөр өнгөрөн,би шинэ сургуульдаа дасаж эхлэж байлаа.Өнөөдөр Пүрэв гариг мөн уран зохиолын хичээл ордог өдөр. Ноён Ким ангид орж ирэн,богинохон гэгч нь мэндлээд,хичээлээ эхлэлээ.Бараг хичээлийн төгсгөлд бидний хичээлийн дүн гарах бие даалтыг мэдэгдэх нь тэр.Би чимээгүй гэгч нь санаа алдав.Би энд ирээд л аль хэдийн бие даалттай болчихлоо.Би хэнийг ч танихгүй,яаж-
"Та нар хос болох хэрэгтэй бас би аль хэдийн хуваарилчихсан байгаа"
Ноён Ким бол амьдралын аврагч.
Тэрээр жагсаалтаа уншиж эхлэсэн бөгөөд миний нэр байхгүй байгааг би ойлгов.Би гараа өргөлөө.Түүний нүд шууд л надтай харц тулгарах нь тэр.
"Надад хамтрагч байхгүй байна ноён Ким" би шивнэлээ.
"Аан тийм" тэрээр толгой дохисоор "Чи надтай бие даалт хийх болохоор тэр"
Ангид байгаа хүн бүр л уулга алдах нь тэр. Мэдээж би ч бас тэднийг нэг. Охидууд багштай хос болоогүйдээ гоншгонож байх хооронд хөвгүүд нь намайг нэмэлт тусламжтай болсонд гомдол гаргах аж. Ноён Ким харцаараа хэн нэгнийг алах гэж байгаа юм шиг харах зуураа гараа өргөн,чимээгүй болохыг нь хүлээж байлаа.
"Тэр бол шинэ сурагч.Би чадах ядахаараа түүнд туслах хэрэгтэй байна. Нэг улирлын турш та нарын үлдсэн нь хичээл дээр байсан.Миний хүлээсэн шиг хийж чадаагүй байх юм бол би таныг унагаана,ойлгосон уу?"
Вуав, хүн бүр чимээгүй болох нь тэр. Ноён Ким уртаар амьсгаа аваад, бие даалтаа тайлбарлаж эхлэлээ.Бидний бие даалтын 30 хувь нь том зүйл, тийм учраас тэр бидэнд зургаан долоо хоног өгсөн юм. Ноён Ким хичээл тарах үед миний ширээний зүг дөхөн ирсэн бөгөөд охид над руу ширтэж буй нь мэдрэгдэнэ.Би түүн рүү харах хооронд тэр над дээр ирлээ.Хэрвээ боломжтой бол тэр эндээс үнэхээр дур булаам харагдаж байна.
"Өнөөдөр миний өрөөнд ирээрэй.Бид чиний бие даалтын тухай ярилцана" хэмээн тэр надад тушаах нь тэр.Би шүлсээ залгин,хөнгөхөн толгой дохив. Түүний үнэртэй ус үнэхээр хүчтэй юм.Би яг л амьсгалж чадахгүй байгаа юм шиг санагдаж байна."Дараа уулзъя"
Ноён Ким яван,би хэр удаан амьсгаагаа барьснаа мэдэхгүй ч эцэст нь амьсгаа авлаа. Түүний үнэр одоо ч сайхан үнэртэж байлаа. Хичээлийн дараа би дурамжхан гэгч нь ноён Ким-н өрөө рүү зүглэлээ. Би түүнийг байхад тавгүй болчихдог.Бас энэ миний тэнцвэрийг алдагдуулж орхидог юм. Өмнөх сургуульд байсан хатад гэх охид надад нөлөөлдөг байгаагүй ч би үргэлж хатуу,өөртөө итгэлтэй байдаг.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...