6-р хэсэг

10.3K 548 107
                                    




Дараагийн өдөр нь би хичээл эхлэхээс хоёр цагийн өмнө бослоо. Одоогоор надаас өөр хэн ч сэрээгүй байх бөгөөд би үүнд нь ч баяртай байсан юм. Намайг сургууль руу хүргэж өгөхийн тулд эцэг эх маань эрт босоод хэрэггүй шүү дээ. Сургууль дээр ирэхэд надаас өөр хүн үл үзэгдэнэ. Гадаа айдас төрүүлэм харанхуй байх ажээ. Гэхдээ сургууль гэрэлтэй байна. Сургуулийн тамирын зааланд ирээд эд зүйлсээ буланд тавиад 20 минут гүйн биеэ халаалаа. Удалгүй сурагчдын шуугилдах дуу сургуулиар нэг хадаж эхлэх нь тэр. Би зүгээр л тэднийг тамирын заал руу орж ирэхгүй гэж найдаж байна. Би мөсөн гүнж гэдэг хочноос болж хангалттай их анхаарал татаж байгаа учраас ахин хүүхдүүдийн анхаарлыг татмааргүй байна.

Эхний бэлтгэлээ хийж байхад хэдэн хөвгүүд заал руу уван цуван орж ирэх нь тэр.Тэд өглөө эрт дасгал хийн, хөлөрч байгаа охиныг хараад гайхширч орхижээ. Би харин тэднийг үл тоон үргэлжлүүлэн бэлтгэлээ хийнэ.

Тэдний бие эрүүл чийрэг бас туранхай байгаагаас харвал тэд спортын клубээс ирсэн байх. Эхний дасгалаа дуусаад, дараагийн дасгалаа хийж байхад хөвгүүд үнэхээр цочирдсон харагдаж байлаа. Миний дасгал ихэнхдээ 3 хэсгээс бүрддэг болохоор гурван удаа яваад төгсгөлд нь би нүдээ анин газар унав. Амьсгал минь хурдан бас тогтворгүй байх аж.

"Чи зүгээр-"

"Тийм ээ" би одоо ч нүдээ анин, амьсгалж байхдаа ийнхүү хэллээ.

Залуус намайг ухаан алдсан гэж бодсон байх. Намайг босон суухад ирсэн өнөөх 3 залуус гүйлтийн зам дээр гүйнгээ намайг ширтэх аж. Би бээлийгээ тайлан цүнхэндээ хийгээд, гүзээлзгэнэтэй сүү уусаар тэдгээр залууст ямар ч үг хэлэлгүй заалыг орхин гарлаа.

Хурдхан шиг шүршүүрт ороод шүүгээндээ эд зүйлсээ хийчхээд, аль хэдийн хэдэн минут хоцорчихсон болохоор анги руугаа гүйлээ. Ингэж хүчтэй бэлтгэл хийгээгүй удсан болохоор би бүхэл өдөржин нозоорсон байдалтай байх аж. Хичээлийн дараа Ноён Ким-тэй уулзахаар очиход ч ноён Ким ч үүнийг анзаарав.

"Вуаа чамд юу болов оо вэ?" Ноён Ким баяссандаа хөмсгөө өргөн асуув.

"Бид зүгээр л хурдхан шиг дуусгаж болох уу? би гэр рүүгээ харьж унтмаар байна" би гонгинож яриад байгаа юм уу? Үгүй ээ,би хүмүүжилгүй болж байгаа юм байна.

Ноён Ким инээн,намайг түүнийг алгадмаар санагдуулж байлаа. "Чи яагаад ийм ядарсан харагдаад байгаа юм хүүхэлдэй минь?"

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now