-Гэгээ-
"Өнөөдөр ямар-"
"Жэжүүн" Би түүний хүзүүгээр тэврэн өөртөө ойртуулахдаа тайвшран санаа алдлаа.Түүний хөлс мөн үнэртэй усыг үнэрлэнэ.Жэжүүн цүнхээ тависаар намайг буцаан чанга гэгч нь тэвэрсээр энэ үнэхээр тайвшруулан мөн зүрхний минь цохилт хэвийн болов.
"Юу болсон? зүгээр үү?" Жэжүүн чихэнд минь бувтнан,нэг гараараа толгойны минь араас барин өөртөө ойртууллаа.
Би гүнзгий амьсгаа аван түүнийг үл ялиг түлхээд санаа зовсон нүд рүү нь харан "Уураа удирдах алхам 2" энэ залуу хөмсөг зангидан яагаад ингээд байгааг гайхах аж."Чамайг уурлуулах зүйл байсан ч тайван байгаарай"
"Юу-"
"Чанмин миний орсон сургуульд надтай ижилхэн курс" би яриаг нь таслаж орхилоо.Би түүний нүднээс ууртай болохыг нь харав.Тэрээр шүд зуухад нь би шүлсээ залгиад цээжин дээр нь гараа тавин энэ өмнө байгаа залууд Жэжүүнийг олж харахгүй байсан болохоор бараг л айж байлаа."Амьсгал Жэжүүн" би удаанаар түүнд хэлэн "Битгий-битгий дахиад нэг ижилхэн алдаагаа давтаарай Жэжэ"
Шууд л түүний нүд зөөлрөхөд би дахиад найз залуугаа харж байгаа юм шиг санагдаад явчихлаа.Миний мэдэх,хайртай Жэжүүн.Тэр гүнзгий амьсгаа аван гаргалаа.Тэгээд над руу инээмсэглэн "Би чамайг айлгачихсан уу?"
Би толгой сэгсрэн түүнийг тэврээд "Чамайг сайн байгаад баяртай байна Жэжэ"
"Чамаас болоод л тэр" намайг хариу тэвэрсээр шивнэв.
"Би Чанминыг үзэн ядаж байна"
Жэжүүн инээн "Би ч бас" намайг түлхээд над руу хуруу руугаараа заан "Би чамайг түүнтэй сургууль дээрээ уулзаасай гэж хүсэхгүй байна,ойлгож байна уу?"
"За ааваа" би нүдээ эргэлдүүлэн,инээлээ.
"Аавын тухай яриа" Жэжүүн хөлийг минь өргөн бэлхүүсээрээ ороолгоод "Бид эцэг эх дээр чинь очих хэрэгтэй"
Би толгой дохиод "Бид тэдэнтэй энэ долоо хоног уулзсангүй" бид долоо хоног бүр манай гэрт очдог юм.Хэрвээ би Жэжүүнтэй амьдарвал тэдэнд уулзана гэдэг дүрэмний нэг хэсэг бас би тэднийг санаж байна.
"Одоо явцгаая?"
"Одоо юу?"
Тэгээд бид одоо замдаа явж байлаа.Биднийг гэрт ирэхэд ээж шууд л хаалгаа онгойлгон цонхноос л Жэжүүний audi-г таньж байв.Ээж уурлан орилж байсан ч жаргалтай харагдах нь намайг инээлгэж орхилоо.Бидний машинаас буухад Жэжүүн гарнаас минь хөтлөв.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...