+27-р хэсэг+

8.5K 193 26
                                    



"Сайн уу,хүүхэлдэй" ноён Ким зааланд орж ирэн хацар дээр минь үнслээ.Залуус одоохондоо ирээгүй байгаа гэхдээ тэднийг саяны үйлдэлд сүртэй хариу үйлдэл үзүүлэхгүй гэж мэдрээд байна.

Бид хөнгөхөн яриа өрнүүлсээр ноён Ким хажууд минь гүйлтийн зам дээр гүйх аж.Өмнө нь бид нэгнээсээ зугтаж байсан харин одоо өмнөх шигээ болчихсон нь хачин юм аа.Бид хэзээ ч тэр тухай яриагүй,яг л ярих хэрэг ч байхгүй юм шиг.Бас тэр хүйтэн дайн сүүлийнх биш гэдгийг мэднэ.Хэрвээ энэ энгийн зүйл үзэгдэл бол цагаас цагт ийм зүйл болох юм шиг.

"Өнөөдөр бэлтгэлээ хийцгээе" ноён Ким-г хэлэхэд би түүн рүү харвал тэр мөрөө хавчиад "Юу? би өнөөдөр дээр нь гармаар санагдаад байна" хэмээн нүдээ ирмэх нь тэр.

Би нүдээ эргэлдүүлэн "Чи ихэнхдээ л дээр нь гардаг шүү дээ"

Би гүйлтийн замаа зогсоон буугаад ноён Ким-н өгзгөн дээр цохиод гудас руугаа явлаа.Ноён Ким бие халаалтаа дуусган гүйлтийн замаас буугаад хэдэн удаа толгой сэгсрэн хөлсөө арчих аж.Тэгээд үсээ хойш болгоод хөмсөг зангидан над руу ирлээ.

Түүнийг урт үсээ тэвчиж чадахгүй байгаа нь эгдүүтэй харагдана.Тэр миний өмнө зогсон зодолдох байрлалаа авахад нь би инээн,толгой сэгсэрлээ.Ноён Ким мишээж эхлэх бөгөөд энэ бэлтгэл ямар ч үг ашиггүй болно гэдгийг мэдэв.

"Та хэзээ үсээ тайруулах юм?" Ноён Ким намайг газар унагаан,үсээ хажуу тийш болгоход нь би ийнхүү асуулаа.Тэрээр миний дээр суух аж.Бас би залуусыг ирээгүй байгааг ойлголоо."Бас тэр гурван тэнэгүүд хаана байгаа юм?"

Ноён Ким хөмсөг зангидан "Чи аль асуултанд нь эхлээд хариулт авмаар байна?"

"Та хэзээ үсээ тайруулах юм?"

"Би үсний салон явах дургүй" хэмээн тэр бувтнаад өөр тийшээ харлаа.Би хөмсгөө өргөн,хэдэн минутын дараа тэрээр эргэн над руу харав."Чи үсийг минь тайрмаар байна уу?"

"Аягаар уу?"

"Хайчаар"

"Бас аягаар?"

"Би чамайг үзэн ядаж байна" ноён Ким над руу нүдээ онийлгон харах бөгөөд би инээн,толгой дохилоо.Түүнийг сатаарах зуур би эргэн одоо түүний дээр гарах ажээ.Тэрээр нүүрэндээ байгаа шокын царайгаа нууж чадсангүй.

"Залуус яасан? тэд хаана байна?" би түүний хөлсийг арчиж байлаа.

Тэр мөрөө хавчин нэгэн зэрэг нүүрнээс минь үсийг минь холдуулаа.Түүний хуруу арьсанд минь хүрэхэд би яг л шатаж байгаа юм шиг санагдав.Ноён Ким-н нүд царайг минь гүйлгэн харан дараа нь зөөлөн нүдээрээ намайг ширтэнэ.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now