-Саруул-
"Учир нь тэр та биш шүү дээ"
Миний үгс энэ гэрийн булан тохой бүрт ойж байгаа мэт санагдав.Миний сонсож байгаа цорын ганц чимээ бол буцалж буй усны чимээ байлаа. Ноён Ким бид хоёр зүгээр л нэг нэгнийхээ нүд рүү ширтэж байв. Яг л харц буруулж чадахгүй байгаа мэт. Гэхдээ би түүнд юу гэж хэлснээ мөн Ноён Ким яагаад юу ч хэлэхгүй бас юу ч хийхгүй байгаа талаар бодлоо. Би түүнээс харцаа салгав.
Би үнэхээр тэнэг юм, би яагаад үүнийг хэлж байхдаа өөрийгөө зогсоогоогүй юм бэ ? Тэр зүгээр л миний багш байхад би түүнээс ямар төрлийн хариу үйлдэл хүлээж байсан юм бол? Би зөөлнөөр санаа алдан толгойгоо дээшлүүлэн тааз руу харан нүдээ анилаа. Би яагаад түүнд үүнийг хэлэх нь зүгээр эсэхийг бодоогүй юм бол ? Би яагаад үүний үр дүнг бодсонгүй вэ ? Намайг өөртэйгөө дайтан завгүй байхад Ноён Ким миний хөлөн дунд зогсохын тулд хөлийг минь дэлгэхэд би цочив."Над руу хар" гэж тэр сануулав. Би толгойгоо сэгсрэн тогтворгүй байх амьсгаагаа гаргалаа. Ноён Ким нүүрнээс минь барин өөр рүүгээ харуулж байлаа. Гэхдээ би нүдээ дахин анив. "Хүүхэлдэй минь, би чамайг над руу хар гэж хэлж байна"
Би дурамжхан нүдээ нээлээ. Би түүнийг над руу ууртай эсвэл хүйтэн харахыг нь хүлээж байсан ч оронд нь түүний нүд тайван харагдах ба түүний нүүрэнд үл ялиг инээмсэглэл тодорсон байлаа. Гуян дээр минь байх түүний гар намайг илэн тайвшруулж байв. Ноён Ким нүдийг нь хаах урт үсээ хойшлуулан нүүрээ минийхтэй улам ойртуулахад би шүлсээ залгив.
"Дахиад хэл" хэмээн Ноён Кимийг шаардахад би ууртайгаар толгойгоо сэгсэрлээ. Би үүнийг дахин хэлэхийг хүсэхгүй байна. Дараагаар нь тэр надаас "Би чамд таалагддаг юм уу ?" гэж асуулаа. Яг л тэр намайг ёжилсон мэт сонсогдоход сэтгэл минь өвдөж байгаа мэт санагдлаа. Яг л би түүнд хэлэх ёсгүй байсан зүйл хэлчихсэн мэт. Нулимс минь хацрыг минь даган урсахад энэ бүхэн архинаас л болсон гэж өөртөө хэллээ. "Oh" тэр цочирдон хэдэн хором хөлдчихсөн мэт болчихов.
Хэдэн хормын дараа түүний ухаан эргэн орсон мэт над руу ойртлоо. Тэр миний хөлийг өөрийнхөө бэлхүүсээр ороолгон гарыг минь хүзүүгээрээ ороолголоо.Би түүний хүзүүнд нүүрээ наан миний нулимс түүний арьсыг норгож байв. Ноён Ким бид хоёр хоолны ширээ рүү яван сандал дээр суулаа. Тэр хүзүүгээр нь ороосон байсан миний гарыг буулган ширээн дээр аягатай хоол тавихыг би сонсож байв.
"Чи одоо ч гэсэн өлссөөр байна уу ?" Ноён Ким энгийн бөгөөд тайван сонсогдох ба би түүнийг аль хэдийн миний уйлсныг мартчихсан байх гэдэгт итгэлээ. Миний гэдэс дуугарахад би толгойгоо дохиход тэр инээв. Тэр намайг өөрөөсөө үл ялиг холдуулан ширээтэй ойртууллаа.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...