1-р хэсэг

23.3K 659 33
                                    

Манай гэр бүл хоёр хоногийн өмнө Инчоноос Сөүл рүү нүүсэн юм.Сөүл,Инчон хоорондоо тийм ч хол биш.Гэхдээ аавын минь ажил Сөүлд байрласнаас хойш аавынхаа унааны цагийг хэмнэж буй хэрэг.Тохь тухтай газраа орхино гэдэг миний хувьд том алхам. Гэхдээ шаардлагатай учраас явах хэрэгтэй шүү дээ. Одоо хүн бүр өөрсдийн гэсэн бүлэгтэй газар болох сургуульд би орно.Бас би тэдний нэг ч болохгүй.

"Чи зүгээр болно оо" Аав бид хоёрыг өглөөний цай уух хооронд ээж ийнхүү баттай болгон хэллээ.

Өнөөдөр аавын ажлын анхны өдөр бол миний ч бас сургуулийн анхны өдөр.Бид нэгэн рүүгээ харан юу болж байгааг мэдэж байлаа.Бид адилхан дарамт мэдэрч байв.Аав минь ажилдаа явахаасаа өмнө миний сургууль руу хөдлөв.Аав надад амжилт хүсэн,би ч мөн адил амжилт хүсээд машинаас буулаа.Анхны хичээлдээ орохоос өмнө би энд 10 минут зогссон юм.

Сургуулийн хонгилоор маш олон сурагч байлаа.Гэхдээ тэд намайг үл тоож,өөрсдийнхөө зүйлсийг хийх ажээ.Би ч энэнд нь талархаж байв.Би маш хурдан сургуулийн оффисыг олж бас цагийн хуваарь,шүүгээнийхээ тоог авав. Бас маш хурдан шүүгээгээ ч олсон. Эргэн тойрноо гүйлгэн харвал нэгэн хос яг л хоолоо харж байгаа юм шиг дургүй хүргэм гэгч нь нэгнийхээ нүд рүү ширтэнэ.Бас нэг охин миний эсрэг талын шүүгээг ухаж, нэг хүү найзынхаа гэрийн даалгаварыг хуулангаа амандаа талх зуусан байх ажээ.

Би цүнхээ хоослон,шүүгээ рүүгээ хийн,өнөөдөр хэрэгтэй гэсэн номнуудаа л зөвхөн авж байлаа.Бүх зүйлээ хийж дуусаад шүүгээгээ цоожлон,ангиа олохын тулд битүү чихээстэй байх замыг газрын зураг дээр заасан байв.Хичээл эхлэхээс хэдэн минутын өмнө би ангиа олов.Өөртөө хоосон суудал олохоосоо өмнө ангийн хүүхдүүдийг суудлаа авахыг нь хүлээж байлаа.Хонх дуугарснаас хэдэн мөчийн дараа ангийн багш орж ирэв.

"Манай ангид шинэ сурагч байгаа гэж сонссон-" Багш миний танил бус царайг харах хүртлээ ангийг гүйлгэн харав.Тэр дулаахан гэгч нь инээмсэглэн "Чи шинэ сурагч юм байна.Намайг хатагтай Тэ гэдэг бас би чиний ангийн багш.Босоод ангийнхандаа өөрийгөө танилцуулахгүй юу?"

Би босон түүний хэлсэнээр хийлээ. Хүмүүсийн нүд над дээр тусахыг нь би мэдэрч байсан ч би бөхийсөөр, аль болох тэдний харцнаас дальдчиж байлаа.Би яг энэ нөхцөл байдалд үнэхээр эвгүй байв гэхдээ дахиад л хатагтай Тэ өнөөдөр орж ирсэн багш болгонд миний орж ирснийг хэл хэмээн ангийн даргад хэлэх нь тэр. Би баруун тийшээ харахад хажууд суусан охин шууд л өөр тийшээ харахыг нь харлаа.Би зөөлнөөр санаа алдав. Өмнөх сургуульд байхад ч гэсэн найзуудтай болно гэдэг хэцүү байсан. Ихэнхдээ миний гүжирмэг царайнаас л болдог.Бас миний аура ч бас тийм ч сайн биш. Гэхдээ асуудалтай бас яриа үүсгэхдээ муу нь миний буруу биш шдээ.Ангийн багш гарч явахад дараагийн багш орж ирэн,хэдэн толгой над руу эргэлээ.Тэд намайг ширтэж,намайг түгшээж мөн тавгүйтүүлж байв.Гэхдээ тэд надад нөлөөлж байгаа гэдгийг ил гаргасангүй.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now