50-р хэсэг

2.6K 132 21
                                    

-Гэгээ-

"Ажил чинь хэзээ эхлэх юм?" би түүнийг тонгойн үнсэхдээ асуулаа.

Жэжүүн нойрмог гэгч нь намайг ширтэн нүд нь бүхэл биеэр минь гүйх аж."Маргааш"

"Намайг эргэж ирэхээр гарцгаая" би авахаар явсаар хэллээ.Тэрээр хүлээн зөвшөөрсөн дуу гаргахад би түүн рүү инээмсэглээд сургууль даа явлаа.

Би өнөөдөр хоёр ч танилцуулгын лекц,семенарт суулаа.Чөтгөр шиг Чанминыг эс тооцвол ихэнх багш нар минь хөгжилтэйд нь баяртай байв.Би өнөөдрийн сүүлийнхээ хичээл рүү явахдаа хэр хол явснаа ойлголоо.

"Сайн уу сайхан хацартаа" Чанмин өмнө минь гарч ирэх нь тэр.Би түүн рүү муухай харан тэр хариу болгож малийх аж.Тэрээр хар өмд,хар цамц буюу багшийнхаа хослолыг өмссөн байлаа."Чи хаашаа явж байгаа юм?"

"Чамаас холдож байна" би хурдхан шиг алхсаар бувтналаа.

"Вуаах яагаад яараад байгаа юм?" Чанмин инээх аж.Тэрээр намайг амархан гүйцэж ирээд "Тэгээд...би бодлоо л доо.Бид найзуудаас хойш-" би уулга алдах ч тэр намайг үл тоох аж."Гэхдээ би өөр бас чиний багш.Бид хичээлээс гадуур хичээллэж бол-"

"Үгүй" би түүний яриаг таслан "Хэзээ ч үгүй"

"Чи яагаад надад ингэж хүйтэн ханддаг юм?" би түүн рүү муухай харвал түүний нүүрэнд өнөөх тэнэг ёжтой инээмсэглэл нь алга."Би чамд юу ч хийгээгүй"

"Хийсэн" би зогсон түүн рүү эргэн хуруугаараа цээж рүү нь хатгасаар хэллээ.Би гүнзгий амьсгаа аван,дургүй хүрсэндээ нүдээ анив.Амьсгаагаа гаргасаар нүдээ нээвэл Чанмин над руу ширтэж байх нь тэр.

"Чи зүгээр үү?" хэмээн тэрээр шивнэлээ.

Би шүлсээ залгин толгой сэгсрээд "Үгүй ээ гэхдээ чамайг явах юм бол би зүгээр болно" хэмээн хэлээд явахад мэдээж тэр үгэнд орохгүй араас минь даган ирэх нь тэр.Чанмин гарнаас минь барин намайг зогсоолоо.Би одоо ч зогссоор түүн рүү харсангүй.Гэтэл оронд нь тэр залуу ард минь зогсон амьсгал нь чихний минь ард талын арьсанд хүрэх аж.Би гартаа байх утсаа чанга гэгч нь атгалаа.Тэр улам миний чихэнд ойртоно.

"Юу гээч" Чанмин сөөнгө хоолойгоор чихэнд шивнэн "Чи найз залуутай,би чиний багш гэдэг нь намайг зогсоохгүй шүү"

"Юу-" би эргэн түүн рүү орилох гэж байхад тэр аль хэдийн яван миний үйлдэлд инээх аж.

Би уурандаа буцлан,сүүлийн хичээлдээ ч суух хүсэл төрсөнгүй.Шууд л тайвшралын эх үүсвэр лүүгээ залгахад Жэжүүн хоёр дуудуулаад л авлаа.Түүнийг бурхан өршөөг.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now