-Гэгээ-
Юнотой хоол идсэнийхээ дараа бид баяртай хэмээн хэлээд Жэжүүн намайг эргээд гэр рүүгээ дагуулан явлаа.Ээж нь хаа нэгтээ харагдсангүй.Жэжүүний ор нүдэнд харагдахад би шууд л орон дээр хэвтэв.Би ядарчээ.Тэр ор руу алхсаар инээх аж.Тэрээр бугуйн цагаа авсаар орны нөгөө талд суув.Би нүдээ анин,Жэжүүн хажууд минь ирэх бөгөөд би дулааныхаа эс үүсвэрт очихдоо эргэлзсэнгүй.
Жэжүүн амандаа дуу аялан,гараа толгойн доогуур минь хийхэд би дэр болгон ашиглана.Хөлөө түүний дээгүүр давуулан тавиад илүү тухтай байрлал авлаа.Жэжүүн үсээр минь тоглосоор духан дээр минь үнсэн,уруулаа тэнд нь орхилоо.Намайг унтах гэж байхад эмэгтэй хүний дуу гарсан нь Жэжүүний ээж байв.
"Та хоёр хаашаа явсан юм?" Ээж нь зөөлнөөр асуун "Сэна яагаад ингэтлээ ядарчихсан юм?"
Жэжүүн намайг унтаж байгаа л гэж бодон саад бололгүй болгоомжтойхон хөдлөнө."Бид хэсэг алхаж байгаад Юнотой хоол идсэн.Сэна өглөө эрт сэрсэн гэж бодож байна"
Тэрээр зөөлнөөр инээн,би инээмсэглэлээ харуулахгүй гэсэндээ хүзүүнд нүүрээ шигтгэлээ.Миний жижигхэн нуруунд тависан гараараа намайг өөртөө татах аж.
"Чи Сэнагаар тоглоогүй биз дээ?"
"Мэдээж" Түүний гар улам чангарлаа.
"Битгий түүний зүрхийг шархлуулаарай Жэжүүн-аа" Ээж нь санаа алдав.Хоолой минь зангирч,зовхины минь цаана нулимс хурсан байгааг мэдэрлээ."Тэр одоо ч залуухан байна.Би түүнийг зүрх нь шархалсан зовоосой гэж хүсэхгүй байна"
Жэжүүн хэсэг чимээгүй байж байгаад хариуллаа.Гэхдээ түүний хариултанд зүрх минь хайлах шиг л болов."Хэрвээ бидний хэн нэг нь шархлах болвол тэр нь би байх болно"
Хэсэг зуур чимээгүй болохоор би Жэжүүний ээжийг инээсэглэж байгааг төсөөлж байв.Тэгээд "Бид орой 8 цагт үдэшлэг хийнэ.Тэгээд тэрнээс өмнө гарвал цагтаа ирээрэй"
"За"
"Бас Жэжүүн?"
"Хмм?" Тэрээр толгойн дээр минь үнссээр бувтналаа.
"Би удахгүй та хоёроос хүүхэд хүсэж байна"
Жэжүүн инээх бөгөөд тэр чимээгүй байх гэж хичээсэн ч цээжинд хүнгэнэхийг мэдэрч байлаа.Ээжийнх нь инээх дуу алга болон аль хэдийн явжээ.Жэжүүн үсийг минь илэн,би амьсгалыг нь сонсож байв.Би зүүдний орон руугаа явсаар дотор минь дулаан,гэрэл мэдрэгдэх аж.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfikceКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...