-Саруул-
Кай-г над руу бээлийг минь сарвайхад би түүнд "Баярлалаа" хэмээн хэлж инээмсэглэв. Тэр ч мөн над руу эгдүүтэйгээр инээмсэглэхэд би түүний хацрыг чимхэхийг үнэхээр их хүсэв. Бид өдрийн хоолоо идэхээр сууцгаах бөгөөд Чанёол өнөөдөр Сэүн дээр туршиж үзсэн шинэ хөдөлгөөнүүдээ ярин сагсуурахад би түүнийг харан инээх ба өөрийн шавиараа бахархан нуруун дээр нь зөөлөн цохив. Харин Сэүн Чанёолын цохисон хэсгүүдийг байн байн илэн түүн рүү муухай харж байлаа. Дараагаар нь тэд энэ долоо хоногийн амралтын өдрөөр болох найзынхаа үдэшлэгийн талаар ярилцацгаав. Тэдний найз их сургуулийн оюутан ба тэд намайг өөрсөдтэй хамт явахыг урилаа. Надад таатай санагдахгүй байв. Учир нь тэнд маш олон хүн очно мөн тэд бүгд л согтууруулах ундаа хэрэглэнэ гэдгийг би сайн мэдэж байлаа.
"Бид чамд анхаарал тавих болноо" Сэүн ёжтой инээв
"Эсвэл эргэн тойрондоо" Кай мөрөө хавчсаар ингэж хэлэх нь намайг инээлгэж байлаа.
Тэдэнд хариу өгөхийнхөө өмнө би очих эсэхээ бодон "Би эцэг эхээсээ асуух хэрэгтэй" хэмээлээ. Тэр гурав толгой дохих ба үдэшлэгийн тухай яриа өндөрлөв. Бид хонх дуугартал өөр олон сэдвийн тухай ярилцацгаах ажээ.
Ноён Кимийн ангид байгаа ч уйтгартай байлаа. Тэр миний ширээний хажуугаар өнгөрөх бүртээ миний мөрөн дээр байн байн хүрж байв. Тэр над руу хардаг байсан ч хэзээ ч ийм үйлдэл хийдэггүй байсан билээ. Хичээлийн дараа би Ноён Кимтэй төсөлт ажлын тухай ярилцахаар очтол тэр өрөөнийхөө хаалгыг түгжиж байсанд би үнэхээр их гайхав. Тэр эргэж харахдаа намайг олж харан инээмсэглэлээ
"Чи энд байжээ" Тэр миний гарыг барин ингэж хэлээд бид хамтдаа сургуулиас гарцгаав
"Явцгаая"
"Хаашаа"
"Танайх руу" Ноён Ким надруу харан ингэж хэлэхдээ үнэхээр баясгалантай харагдах ба би түүний юу нь буруу болсныг гайхаж байлаа.
"Яагаад ? "
"Танай ээжийн жигнэмэгийг халуун байгаа дээр очъё" гээд тэр шулганав.
"Гэх- Гэхдээ манай ээж оройн хоолны цаг хүртэл гэртээ ирэхгүй" би хөмсгөө зангидав.
"Сайн л биз"
♦♦♦
"Тэгэхээр Ноён Ким та хэр удаан багшилж байна вэ " Ээжийг багшийн тавганд хоол аягалж байх үеэр аав минь түүнээс асуух ажээ.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
Fiksi PenggemarКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...