45-р хэсэг

3.5K 159 9
                                    

-Гэгээ-

Жэжүүн гараа атгах бөгөөд алга нь аль хэдийн хөлөрчээ.Намайг тайвшруулах гэж хурууг нь атгахад Жэжүүн сандран над руу харлаа.Би инээн,түүний эгдүүтэй байдлыг харав.Түүнийг сандрахад улам ихээр хайр минь хүрдэг юм.Бид нэг өрөөнд хоёр хоёроороо сууж байлаа.Энд ээж нартайгаа ирсэн хэдэн хүүхдүүд,өсвөр насныхан бас том хүмүүс байх аж.Энд хүмүүс хоорондоо ярьж байсан болохоор шинээр ирсэн нь мөн хамгаалагчтай ирсэн том хүн нь ганцхан Жэжүүн бололтой.Өрөөнд хэн нэгэн орж ирэн өөрийгөө бидний эсвэл Жэжүүний багш хэмээн танилцууллаа.

"Хөндлөнгөөс оролцох ёсгүй юм уу?" Жэжүүн надад шивнэв.

Би мөрөө хавчин "Мэдэхгүй ээ,зүгээр харцгаая л даа"

"Өнөөдрийн хичээлд маань шинэ сурагч ирсэн" Багш нь алга ташаад бидэн рүү ширтэх нь тэр.

"Хичээл?" Жэжүүн бараг л орилох шахам шивнэв.Би инээхгүйг хичээн уруулаа жимийнэ."Би багш-"

"Өөрийгөө танилцуулмаар байна уу?"

Жэжүүн дээшээ багш руу муухай харав.Түүний дургүй нь хүрсэн үнэхээр аймар байдаг гэхдээ миний найз залуугийн харцанд чичирж байгааг нь харахад янзтай юм.Жэжүүн өөрийг нь ширтэн,хүлээх бусад хүмүүс рүү хараад толгой дохив.

"Намайг Ким Жэжүүн гэдэг" Тэд одоо ч ямар нэг зүйл хүлээх бөгөөд Жэжүүн над руу асуусан харцаар харахад нь би толгой сэгсрээд түүн шиг л юу ч мэдэхгүй гэдгээ л хэллээ."Хмм"

"Чамд яагаад тусламж хэрэгтэй болсон юм?" хэмээн багш асуулаа.

Жэжүүн над руу хараад нам ч гэлээ хангалттай чанга дуугаар "Биднийг секс хийж байх хооронд би найз охиноо үнэхээр их өвт-"

"Хажууд чинь байгаа эмэгтэй?" Жэжүүний хүүхдүүд айлгах зүйл хэлэхээс өмнө багш яриаг нь таслан ийнхүү асуулаа.

"Миний найз охин"

Чимээгүй байдал.Жэжүүний үнэхээр тавгүйтэж эхэллээ.Багш хоолойгоо засаад шүүмжилсэн харцаар харан "Чамайг тийм зүйл хийсний чинь ч дараа чамтай хамт байгаа найз охинтой азтай юм аа Жэжүүн-ши"

Юу?

Би хөмсөг зангидан,найз залууд минь хэлсэн зүйлд уур хүрэх нь тэр.Өрөөнд байгаа хүмүүс Жэжүүн рүү зэвүүцсэн байртай харах нь миний дургүй хүргэнэ.Би Жэжүүнийг уураа удирдахад нь туслана гэж найдаж ирүүлсэн болохоос хүмүүсийг түүнийг минь мангас гэж хараасай гэж биш.Намайг босоход хүмүүс цочирдсон байдалтай над руу харлаа.Ямар ч үг хэлэхгүй Жэжүүний бугуйнаас барин тэндээс гарав.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now