48-р хэсэг

2.3K 166 27
                                    

-Гэгээ-

Би англи хэлнийхээ багш руу амаа ангайн ширтэх ажээ.Мэдээж Чанмин оюутан биш,багш байна шүү дээ.Мэдээж тэр Жэжүүн шиг л багш юм байна.Чанмин ангийн 21 сурагчаар гүйлгэж харсаар эцэст нь харц нь над дээр туслаа.Тэрээр нүдээ онийлгон ёжтой инээмсэглэх нь тэр.Би шүлсээ залгин,тавгүй гэгч нь чичрэн сууна.Тэр эргэн өөр хүмүүс рүү харсаар ёжтой улам нь нэмэгдэнэ.

"Намайг Чүэ Кан Чанмин гэдэг.Би энэ семестрт та нарын англи хэлний багш" хэмээн тэрээр өөрийгөө танилцууллаа.Бид энэ эхний хичээл дээр өөрсдийгөө танилцуулна"

Бүхэл цагийн турш би миний эргэн тойрноор эргэлдэх залууг үл тоох гэж хичээж байв.Тэр ангийн нөгөө хэсгээр явах ч гэлээ үргэлж над руу эргэн ирээд байх шиг.Энэ миний уурыг хүргэж байлаа.Чанминыг биднийг тараахад би хурдхан шиг ангиас гаран явав.Би түүнийг араас минь дуудахыг сонссон ч дараа нь би түүнийг сонсоогүй хэмээн хэлэхээр шийдэв.

Миний өдөр дуусахад ганц л хичээл үлдсэн байв.Чанмин миний багш гэдэгт толгой минь одоо ч эргээд байсан болохоор би хүлээж чадсангүй.Би түүнийг долоо хоногт хоёр л удаа харах ч энэ намайг тайвшруулсангүй.Энэ тухай Жэжүүнтэй ярих хэрэгтэй эсэхдээ ч итгэлтэй биш байна.Тэр дахиад өөрчлөгдчихвөл яах вэ?

Би сүүлийн хичээлээ тараад Чанёол руу залгалаа."Юу байна?" хэмээн аварга биет маань утсаа авлаа.

"Чанёол" би гүйсэн аятай л амьсгаадах ажээ."Чанмин миний багш"

"Юу?"

"Чанмин миний багш гэж байна" би уйлахыг хүсэж байлаа."Би юу хийх вэ Чанёол? би Жэжүүнд хэлэх хэрэгтэй юу? хэрвээ тэр уурлавал яах вэ?"

Хэсэг зуур чимээгүй байсны дараа түүний хоолой гарлаа."Энэ түүнд уураа удирдах хичээл болох болно...бас чи түүнээс ямар нэг зүйл нуусанд баярлана гэж бодохгүй л байна"

Би санаа алдан,бодлогошронгуй гэгч нь толгой дохилоо.Түүний зөв.Энэ миний буруу биш ч би нэг л баларсан аятай санагдаад байв.Удалгүй би талархлаа илэрхийлээд утсаа тасаллаа.Хэдэн цагийн дараа Жэжүүний ажил тарна.Би оройн хоолонд энгийн хоол хийхээр шийдлээ.Тансаг хоол хийж ч чадна гэж бодохгүй байна.

Хагас цагийн дараа Жэжүүн над руу залгалаа."Сайн уу хүүхэлдэй" өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодров."Уучлаарай гэхдээ би өнөө оройн хоол идэж чадахгүй нь.Ажлын газрынхан маань хамт архи ууя гээд"

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now