-Гэгээ-
Жэжүүн жолоо барин сургууль руу явах ажээ.Миний хичээл эхлэсээс эрт тэр хичээлтэй юм.Тэгээд би түүнтэй сургууль руу явахаар шийдсэн хэрэг.Завтай цагуудаараа сургуулиар эргэлдээд байж болно.Жэжүүн машинаа тавиад бид машинаас буун түүний оффис,манай анги хоёр ойрхон болохоор бид хамтдаа алхана.Бидний хуруу шүргэлцэх ч гарнаасаа хөтлөлцсөнгүй.
"Намайг захиралтай уулзаж байх хооронд чи миний өрөөнд байж болохгүй юм уу?" Жэжүүн хошуугаа унжуулан би инээж орхилоо.Тэр 25 настай залуу шиг үйлдэл хийхгүй юм."Би үнэхээр хурдална аа"
"Мэдэхгүй байна аа Жэжэ..."
Тэр дахиад л гөлөг шиг гонгинон гуйх аж."Гуйж байна? чамд одоо хичээл байхгүй"
"Гэхдээ надад чиний оффист хийх зүйл байхгүй" Жэжүүн уурлан хөмсөг зангидах бөгөөд тэрээр энэ удаа ялж чадахгүй гэдгээ мэдлээ.Би инээн түүнийг хөнгөхөн нудрав.
Энэ хэдэн өдөр Жэжүүн улам эгдүүтэй болоод байгаа.Түүний үерхэлд үе шат байдаг болохоор би найз залуугаа тийм ч сайн мэдэхгүй гэдгээ ойлгосон.Тэр янзтай,халуухан байсан нь түүний өнгөрсөн үе шат.Одоо тэр найз охиныхоо хайраар хооллодог байгаа жаал хүү шиг л байна.Би гоншигонож байгаа аятай сонсогдож байгаа ч үнэндээ үгүй ээ.Би Жэжүүний энэ хувилбарыг гайхалтай гэж бодож байна.
Жэжүүн эргэн,надтай харицахыг хүсэхгүй мэт жүжиглэх нь тэр.Би чангаар инээн "Хүрээд ир ээ Жэжэ.Би чиний оффист уйдаж суумааргүй байна...намайг тэнд ганцаараа байхаас өмнө надад тоглоом аваарай"
"Тоглоом?" Донтой амьтан эргэн над руу сонирхсон нүдээр харлаа.Би уруулаа хазан толгой дохив.Түүний нүүрэнд удаанаар мишээл тодрон ямар нэгэн зүйл хэлэх гэж байхад хэн нэгэн яриаг нь таслаж орхих нь тэр.
"Чи Ким Жэжүүн үү?" бид эргэн харвал нэгэн эмэгтэй найз залуу руу минь инээмсэглэж байх нь тэр.Тэрээр инээн "Би тэр өдөр ярилцлага авсан хүмүүсийн нэг байна.Мартчихсан уу?"
Би Жэжүүнийг мартчихсан гэдгийг мэднэ гэхдээ тэр эмэгтэй рүү инээмсэглэн "Аан тийм ээ"
Тэр эмэгтэй над руу хараад тэгээд Жэжүүн рүү харан "Намайг Жиёон гэдэг.Би чамд өрөөг чинь үзүүлье"
Жэжүүн толгой дохин миний хажуунаас холдон Жиёоны хажууд зогсов.Зүрхээр минь хатгах нь тэр.Тэр ажлынхаа хүнтэй явж байгаа болохоор энэ тэнэг хэрэг гэж бодож байна.Би яагаад хардаад байгаа юм? Жэжүүнийг над руу зөөлөн харцаар харахад Жиёон биднийг ширтэх аж.Би толгой дохилоо.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...