-Саруул-
Намайг хөргөгчинд байх бүтээгдэхүүнүүдийг янзалж зуур гэрийн хаалга онгойх нь сонсогдов. Би Жэжүүнийг тосохоос татгалзлаа. Тэр цүнхээ шүүгээн дээр тавьж байх нь сонсогдож байв. Намайг түүн рүү харахад тэр инээсээр намайг ширтэж бөгөөд тэр гараа шүүгээн дээр тавьсан байх ажээ. Би нүдээ эргэлдүүлсээр буцаад хөргөгчин доторх зүйлсээ янзлахаар явлаа.
Түүнийг над руу харсаар байсанд би цухалдсаар "Яасан?" хэмээн түүнд хэллээ.
Би түүн рүү харсангүй гэхдээ би түүнийг инээхээ болиод хөмсгөө зангидан мөрөө хавчиж байгаа гэдгийг мэдэж байв.
"Би юу гэхээ мэдэхгүй нь.Чи яг л төгс гэрийн эзэгтэй шиг харагдаж байна"
"Намайг ингэж дуудахаа боль" хэмээн би дургүйцэн Жэжүүн рүү алчуур шидлээ. Алчуур түүний цээжийг оносон бөгөөд тэр өвдсөндөө ёолж байв. Хонгор минь дээ.
Дараагаар нь Жэжүүн инээж эхлэсэн нь намайг түүнийг сэтгэцийн өвчтэй гэж бодоход хүргэв. Тэр над руу алхан ирээд бэлхүүсээр минь гараа ороолоо.
Би ёолон түүнд уурласан гэдгээ мэдэгдэхийг хичээж байсан ч тэр намайг хэзээ ч түүнд жинхнээсээ уурлаж чадахгүй гэдгийг мэдэж байгаа шүү дээ.
Жэжүүн үсийг минь нэг тал руу нь болгоод ил гарсан хүзүүн дээр минь хуруугаараа зөөлхөн хүрэх ажээ. Тэр чихний минь ар талд үнсэхэд би санаа алдах нь тэр.
Түүний биеийг мэдэрч байгаа нь надад таатай санагдаж байлаа.
"Би амралтын өдрүүдээр гэр рүүгээ явах хэрэгтэй байна" хэмээн би түүнд хэллээ.
"Эцэг эх чинь зүгээр үү?" түүний асуусан эхний зүйл бөгөөд түүний эхний асуулт аав ээжид минь санаа зовсон тухай байсан нь надад тийм ч таатай санагдсангүй. Яагаад байгаагаа би үнэхээр мэдэхгүй нь.
Би толгойгоо эргүүлэн тайвшруулсан маягтайгаар инээмсэглэлээ.
Би толгойгоо дохин "Тиймээ, зүгээр л амралтын өдрүүдээр манай найз ирнэ. Би түүнд надтай үлдээч гэж хэлсэн юм" гэв.
"Тэр энд байж болно" гэсээр Жэжүүн хүзүүнд нүүрээ шигтгэж байхдаа хэллээ. Намайг амандаа бувтнахад тэр " Надад сул өрөө байгаа. Энэ жижигхэн ч гэлээ тэр энд хэд хоног байж болно шүү дээ. Би энийг муу санаа гэж бодохгүй байна" гэж шивнэв. Би тээнэгэлзсэн байдалтайгаар мөрөө хавчлаа.
"Чамайг амралтын өдрүүдээр намайг орхиосой гэж хүсэхгүй байна" гээд тэр бага зэрэг гоншигонолоо.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...