+18-р хэсэг+

9K 234 22
                                    

-Гэгээ-

"Ноён Ким,энд биш ээ" би түүний надад хүрэх гарыг нь алгадан,тэрээр томоос том мишээх аж.Гаж донтон."Ноён Ким" би залхсан байртай санаа алдлаа."Залуус удахгүй ирнэ,больж үз"

"Тэгээд?" түүний гар нь миний бэлхүүсээр дээш гүйх аж.

"Хэрвээ та гараа авах юм бол-"

"За" хэмээн тэрээр жаргалтай гэгч нь хэлээд би яг л өвчинтэй мэт надаас холдов.

Би хөмсөг зангидан түүн рүү хачин хараад "Миний юу хэлэх гэж байгааг та яаж мэдсэн юм?"

"Чи надаар ямар нэгэн зүйл хийлгэх гэж байгаа биз дээ?" тэр ёжтой инээмсэглэн "Би чиний заваан бодлыг яаж мэдэхгүй байх вэ дээ?"

"Энд байгаа гаж донтон нь та л байна" би түүний гуя руу өшиглөөд боксын шуудай руугаа явлаа."Би маргааш ээжийн хийсэн жигнэмэгийг танд авчирна гэж хэлэх гэж байсан юм" би түүний цочирдсон царайг харахдаа инээж орхилоо."Миний дуртай жигнэмэг.Энэ-"

Би түүн рүү нүдээ онийлгон хараад чанга гэгч нь шуудайгаа цохилоо."Шоколадтай жигнэмэг шүү"

"Шоколад-" хэмээн тэрээр дургүй хүрсэн байртай дуугараад "Би тэрийг чинь хаанаас ч худалдаад авчихаж чадна хүүхэлдэй минь.Надад чиний ээжийнх хэрэггүй"

"Буцаагаад өгөх хэрэг гарах байх даа" тэр гайхсандаа нэг хөмсгөө өргөн,би гараа ташаандаа аван тайлбарлаа."Та манай ээжийнхийг идээд үзвэл дахиж өөр юунд ч дасахгүй гэж амлая"

"Чи ч байсан ч уу?"

"Магадгүй намайг хүлээ" ноён Ким миний хариултанд гайхширсан харагдлаа.Би хэсэг байж байгаад инээж эхлэв."Би маргааш аваад ирнэ ээ" толгой дохин одоо ч инээмсэглэж байв.

"Гэхдээ би зүгээр л чамайг идмээр байна" хэмээн тэр хэлэн,би чангаар уулга алдлаа.Тэр үед залуус орж ирэн,зүрх минь түргэн түргэн цохилж эхлэх нь тэр.Хэрвээ өөр хүн сонсчихсон бол гайхах зүйлгүй юм байна.

"Хэнийг иднэ ээ?..." Каи асуун,ноён Ким рүү асуусан харцаар харлаа.

Чанёол Каиг сатааруулан өөр зүйл асуулаа."Та хоёр яагаад ийм эрт ирсэн юм?"

"Би чамайг харахыг хүссэн болохоор Ёоли" хэмээн би хэлэх бөгөөд түүний нүүрэнд ичсэн инээмсэглэж тодорч байсан ч хацар нь улайхыг харлаа.Мөн би түүний эгдүүтэй үйлдэлд инээж орхив.

Ноён Ким хоолойгоо засан,энэ мөчийг баллаж орхилоо."Би ч бас чамайг харахыг хүссэн болохоор ноён Пак" хэмээн тэрээр Чанёолыг хочоор нь дуудах ажээ.Чанёол айсан харагдах бөгөөд удахгүй уйлах вий гэхээс би айж байлаа.Тэгээд би ноён Ким рүү үхлийн харц шидэхэд тэр намайг өөр рүү нь харж байгааг мэдсэн юм шиг над руу эргэн "Юу?"

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now