-Гэгээ-
Бид парк руу явсаар би урд талын суудалд сууж байлаа.Энэ машинд Жэжүүн бас аав ээж нь мөн би суусан байх бөгөөд Жисү эгч гэр бүлтэйгээ тусдаа машинд явж байгаа юм.Би өмнө нь энэ паркын талаар олон зүйл сонсож байсан болохоор догдлоод байна.Бас Найз залуугийнхаа гэр бүлтэй гадуур явна гэдэг надад шинэлэг мэдрэмж.
Би өмнө нь найз залуустай байсан гэхдээ тэд хэзээ ч надад нухацтай хандаж байгаагүй.Гэр бүлтэй нь уулзаж,ийм аялал хийж байсан удаагүй.Энэ аймшигтай байгаа ч аз жаргал,догдлол бусад мэдрэмжээ арилгах аж.Би өнөөдөр хөгжилтэй байхыг хүсэж байна бас энэ Жэжүүн бид хоёрын хийх гэж байсан зүйл.Намайг үүнийг бодож байх зуур Жэжүүн хацарнаас минь барин эрхий хуруугаараа илэх аж.Би эцэг эхийг нь харж байгааг мэдсэн болохоор бага зэрэг ичиж тавгүй байв.
"Нарны тосоо түрхээгүй байна" Жэжүүн одоо ч хацрыг минь барисаар "Чи тийшээ явах гээд их догдолж байгаа байх ххмм? чи нарны тосоо түрхэхгүй хэзээ ч гэрээс гардаггүй юмсан" хэмээн тэрээр инээх аж.
"Намайг өрөвд.Би хэзээ ч Aiins World явж байгаагүй,хүүхэд байхаасай хойш явахыг их хүсдэг байсан.Чи энд хүүхэд насаа өнгөрөөсөн биз дээ тэгээд одоо над руу инээгээд байгаа юм уу?"
"Юу яриад байгаа юм?" Жэжүүн толгойг минь хөнгөхөн түлхсээр эгдүүтэй гэгч нь инээнэ."Эндхийн цаг агаар чамайг гайхшруулах байх даа.Чи улам эгдүүтэй болчихож"
Би мишээн "Тэгвэл дараа нь надад зайрмаг авч өгөх үү? би зайрмаг идмээр байна"
"Харж байж л болъё" Тэр авч өгөх нь тодорхой ч гэлээ янзтай гэгч нь хариулав.
"Тэгээд та хоёр хэр удаан үерхэж байгаа юм?" Жэжүүний ээж асуухад би бараг л тэднийг машинд байгаа гэдгийг мартаж орхижээ.Тэд биднийг харж байгаа гэдэг нь намайг улайлгаж орхив.
"9 сар болох гэж байна"
"Аль хэдийн гэрлэчихсэн хосууд шиг байх юм аа" аав нь ийнхүү хэлэв."Магадгүй ганц хүүгээ гэрлэхээс өмнө би удаан хүлээх хэрэггүй бололтой?"
Жэжүүн над руу харан инээмсэглээд "Мэдээж"
Бид удалгүй парк дээр ирэн машинаа зогсоол дээр тавиад буулаа.Жэжүүн гарнаас минь хөтлөн бид билетний касс руу явав.Эгч дүү хоёр билетээ авахаар яван бид түүний гэр бүлтэй үлдлээ.Хоёр бяцхан хүү гар гарнаасаа хөтлөлцөн,бүх зүйл догдлон ширтэнэ.Эгдүүтэй юм аа.
Том хүү нь над руу харан "Нүүна,энэ Running Man-ны зураг авалтаа хийсэн газар биз дээ?"
Би өмнө тэдэнтэй ярьж байгаагүй гэтэл энэ хүүхэд аль хэдийн намайг нүүна гэж дуудаж байна.Дотроос халуу дүүгээд л ирэв.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...