-Саруул-
Сэүн бид хоёр кафед суун,юм ууж байлаа.Би сайн найзыгаа санасан.Бид одоо ахлах сургуулиа төгсчихсөн юм.Би хэзээ ч энэ царайг санасан гэж бодож байсангүй,тэр байдаг шигээ л дургүйг минь хүргэх аж.Яг л юу ч өөрчлөгдөөгүй юм шиг,буцаад ахлах сургуульдаа оччихсон юм шиг санагдаж байна.Хэн нэгэн араас минь хүзүүнд нүүрээ наах нь тэр.Юу ч өөрчлөгдөөгүй байна.
Каи хажууд суун,миний ундааг булаан аван уух бөгөөд удалгүй араас нь найз охин нь гарч ирэн хүзүүнд минь нүүрээ шигтгэх Каи руу муухай харна.Энэ хөвгүүд үргэлж надад хүрэх дуртай бас найз охид нь хэзээ ч энэнд дуртай байгаагүй.Бас энэ охинд энэ эсвэл би таалагдахгүй байгаа биз.Гэхдээ энэ залуусд хамаагүй л дээ.Найз охидууд нь ч энийг тэсэхгүй гэдгийг мэддэг тэгээд л хамаагүй байдаг юм.
"Юу байна?" Каи удаанаар гуяыг минь алгадаад,гуян дээр минь гараа тавих нь тэр.Түүний өөдөөс харан,Сэүний хажууд суух охин ч Каин аашинд гайхширсангүй.
Би мөрөө хавчиад "Чамайг ирэхээс өмнө хөгжилтэй зүйлийн талаар ярьж байлаа"
"Шаргуу оролдоод үз, хонгор минь. Магадгүй дараагийн удаа би чимхэлт мэдрэх байх даа"
Хөвгүүдийг инээж байхад би тургиж байлаа. Бид гурвыг харилцан яриандаа орсон байх үеэр түүний найз охин ирчихсэн байлаа. Би түүнийг тийм ч сайн мэдэхгүй мөн мэдэхийг ч хүсэхгүй байна.
Хэрвээ тэр надад дургүй гэж хэлвэл би ч бас чи надад таалагддаггүй гэх болно. Хэсэг хугацааны дараагаар Чанёол бидэнтэй нэгдлээ. Тэр мишээж байх агаад түүний том нүд сэтгэл хөдлөлөөр дүүрэн харагдах аж. Чанёол түргэхэн шиг сандал дээр суун шууд л бидний ярианы ихэнх хэсгийг өөртөө татлаа.
Бид бүгд л түүний яриаг ойлгох бөгөөд Чанёол эцэст нь Кай-н найз охин ширээний буланд дүмбэгэр царайлчихсан сууж байгааг ухаарлаа. Учир нь бид түүнийг яриандаа оролцуулаагүй юм. Чанёол бидэн рүү харсныхаа дараагаар түүнийг яриандаа оролцуулахаар шийдэв. Тэр Чанёол руу яг л орхигдчихсон байгаа өрөвдөлтэй гөлгийг хэн нэгэн олчихсон мэт баяртайгаар харахад би нүдээ эргэлдүүллээ.
Би Кай-н найз охинтой харьцалгүйгээр уух юмаа ууж байлаа. Хэдийгээр миний анхаарлыг татаж байсан ч тэр охин бага зэрэг чанга ярьж эхлэх хүртэл би тэдний харилцан яриаг сонирхсонгүй.
"Гэхдээ би мэдэхгүй нь..." Тэр яг л өлөгчин шиг хоолойгоор дуугарах бөгөөд өөрийн үсээ идэх хангалттай тэнэг биш л байгаасай гэж би найдаж байлаа.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanficКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...