-Гэгээ-
Даваа гаригт би аавтай бэлтгэл хийж байхдаа тэсвэр хатуужил минь сайжирч байхыг харахдаа хичээл зүтгэлтэй гэгч нь дахиад эрт сургууль руугаа явлаа.Өнөөх гурван хөвгүүд үнэхээр эрт ирж байгааг би ойлгосон юм.Намайг бие халаалт хийгээд 12 минут л болж байхад тэд орж ирлээ.Тэд надтай мэндлээд би тэдний нэрийг мартчихсандаа бага зэрэг гэмшиж байв.Каи миний нүдэнд хамгийн сайхан харагдсан болохоор би түүнийг л санах бөгөөд бор арьстай болохоор секси санагдсан.
Каи,элфэн чихт хоёр гүйдэг зам хэрэглэн би өнөө нэгийг нь хэрэглэж байгаа болохоор нэг нь зүгээр зогсоно."Тэгээд би чамайг шинэ сурагч гэж сонссон?" тэдний өндөр нь асуулаа.
"Тийм ээ,хэдэн долоо хоногийн өмнө ирсэн"
"Чи хэдэн настай юм?"
"19"
"Хөөх бидэнтэй цачуу юм байна" Каи инээмсэглэн,надад хамаагүй гэдгээ би мэдэгдэн бувтнана."Чи хаанаас ирсэн юм?"
"Инчон" би гүйдэг замнаас буусаар хариуллаа.Би эрт бие халаалтаа дуусгасан ч зүгээр ээ.Би үнэхээр гүйж байхдаа ярьмааргүй байна.Би ард зогсох цагаан арьстай залуу руу харан "Би дуусчихлаа" тэр толгой дохин,гүйлтийн зам хэрэглэсээр надад баярлалаа хэмээн хэлэх ажээ.Би хэсэг зуур суниаж байгаад ажилдаа орлоо.
Би сүүлийн дасгалаа хийж байхад ноён Ким орж ирлээ.Тэр үргэлж байдаг шигээ дахиад намайг энд байгаад гайхсан- харагдана.Зааланд байгаа гурван хөвгүүд өнгөрсөн удаа шиг түүнтэй мэндлэх ажээ.Би ч бас мэндлэх хэрэгтэй байх тэгэхгүй бол бусад хүмүүс намайг бүдүүлэг гэж бодно шүү дээ.Гэхдээ үнэхээр надад тэдний юу гэж бодох хамаагүй л дээ.Би нүдний булангаараа ноён Ким-г хаалга налан намайг харж байхыг харлаа.Тэр гүйх гэж ирээгүй юм уу? Гүйлтийн зам эзэнгүй байна.Тэр юу хүсэж байгаад би итгэлтэй биш байна.
Ноён Ким инээн,би түүн рүү хальт харвал тэрээр гүйлтийн зам руу алхсаар толгой сэгсэрч байхыг харлаа.Тэгээд би хүйтэн ноён Ким-н инээлтэнд цочирдон харагдах хөвгүүд рүү харав."Наад охинтойгоо битгий орооцолд хөвгүүдээ.Тэр үнэхээр хүчтэй" хэмээн ноён Ким хөвгүүдэд хандан хэлэх ажээ.
"Мэднэ ээ" элф шиг чихтэй залуу мишээх аж."Би түүний цохилтыг харсан.Бас би үнэхээр түүний муу талыг хөндөхийг нь хүсэхгүй байна" миний өмнө миний тухай ярьна гэдэг чамайг хайр татам болгохгүй дээ ноён Дамбо.
Би дасгалаа хийсээр ноён Ким над руу харан "Тийм ээ,би үнэхээр түүний цохилтыг мэдэрмээргүй байна" би инээмсэглэлээ нуун,түүний хэлсэн үгэнд өөрөөрөө бахархаж байлаа.Хэдэн минутын дараа би хүндээр амьсгаадсаар газар унах ажээ.Би зүгээр л 3 цуврал дасгалаа дуусгачихлаа шүү дээ.Би ноён Ким-н амьсгаа нь давхцсан хоолойг сонсов."Чи алхаж чадахгүй байгаа гэж хэлсэнд гайхах зүйл алга" Би толгойгоо өргөн над руу харан гүйх залуу руу харлаа. "Чи сайн ажиллаа,мэдээж хамаг бие чинь янгинана"
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...