66-р хэсэг

2.8K 141 26
                                    

-Гэгээ-

"Бурхан минь" Жэжүүн эрэгтэй хүний гаргаж чадах хамгийн том амьсгаа гаргаад "Чамайг надтай гэрлэхийг хүсэхгүй байна л гэж бодлоо"

Би инээх бөгөөд нүдэнд минь аль хэдийн нулимс цийлэгнэжээ."Би үргэлж чамтай гэрлэхийг хүсдэг.Гэхдээ бас би жинхэнэ гэрлэх санал хүсэж байна"

"За" тэрээр амьсгал нь чичрэх бөгөөд "За" хэмээн давтан хэлээд байв.Тэр сандарчээ.

Жэжүүн газар нэг өвдөг дээрээ суусаар гарнаас минь чангаар атгах нь тэр.Тэгээд хоолойгоо засахад нь би зөөлөн инээх бөгөөд нулимс аль хэдийн хацраар минь урсаж орхив.Гэхдээ энэ удаа баярын нулимс.

"Бид маш олон зүйл үзэж туулсныг би мэднэ ээ" Эхэндээ Жэжүүний хоолой чичирч байсан ч цааш үргэлжлүүлэн ярисаар өөртөө итгэлтэй болж байлаа."Бас бид хамтдаа тийм ч удаан хамт байгаагүй.Гэхдээ би чамайг эхлэлээсээ хайртай байсан бас цаашид амьдрах өдөр хором мөч бүрээр хайр минь нэмэгдэх болно гэж амлаж байна"

Би амаа даран,муухай уйлах дуу гаргахгүй гэж хичээж байлаа.Тэрээр гүнзгий амьсгаа авсаар хайр татам гэгч нь инээмсэглэн гарыг минь улам чанга атгана.

"Тийм ээ,тийм би гэрлэнэ" би хурдхан шиг хэлээд амьсгалгүй болох хүртлээ Жэжүүнийг үнсэхийг хүсэж байв.

Жэжүүн инээн толгой сэгсрээд "Үгүй ээ,би дуусаагүй байна.Чи жинхэнэ гэрлэх санал хүсэж байна гээ биз дээ,би чиний төлөө юу ч хамаагүй хийнэ.Харахгүй байна уу? би дэндүү хувиа хичээсэн,учир нь ойлгогдохгүй,муухай ааштай бас муу талуудтай гэдгээ мэднэ ээ.Чи тэгэх гэж төрсөн гэсэн шиг намайг тэсэж,намайг хайрладаг шүү дээ.Чи надад энийг хийлгэсэн биз дээ?" хэмээн миний түүнд өгсөн мөнгөн бугуйвчийг харуулахаар гараа дээш нь өргөлөө.Би тэнэг гэгч нь толгой дохин одоо ч уйлсаар."Одоо надад чамд өгөх ижилхэн зүйл байна"

"Энэ чинь ижилхэн зүйл биш"

"Чшшшш" хэмээн тэрээр нүдээ эргэлдүүлнэ.

Тэрээр гараа бөгжөө барин эргүүлэх аж.Бөгжин дээр өөр гурван өнгийн жижигхэн зүрхэн шигтгээ байв.Эхнийх нь цэнхэр өнгөтэй,дундах нь гялалзсан алмааз,сүүлийнх нь бүдэг ягаан өнгө.

"Энэ чулуунууд үнэхээр ямар хэрэгтэйг би мэдэхгүй л дээ гэхдээ цэнхэр нь тархийг чинь амрааж,айдсыг чинь үргээдэг.Магадгүй энэ чиний зүрхний шигдээсэнд туслах байх" Жэжүүн дэггүйхэн мишээхэд би яаж ч чадахгүй инээж орхилоо."Бас ягаан нь хайрын чулуу гэгддэг.Чи өөрийнхөө хайр,үнэ цэнээ мэдрэхгүй ойлгохгүй байсан ч чулуу чамд ойлгуулна гэж найдаж байна.Дунд талын алмааз,хурмын бөгжинд заавал алмааз байдаг гэдгийг хүн бүр мэддэг.Гэхдээ чамайг яагаад гэдгийг нь мэдэхгүй гэдэгт мөрийцье"

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now