25-р хэсэг

4.2K 212 16
                                    


Би ноён Ким-г орхиж гарснаас хойш зааланд түүнийг харсангүй.Залуус надад санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн бас би хамаагүй мэт царайлж байгаа билээ.Ноён Ким надтай харц тулгарахгүй мөн над руу инээмсэглэсэн ч үгүй.Мэдээж,энэ надад нөлөөлөөгүй.Надад яагаад нөлөөлнө гэж? Тэр зүгээр л миний багш бас хажуугаар нь надад санаа зовох зүйлс их байна.

"Сэүн одоо ч чамтай ярихгүй байгаа юу?" хэмээх Чанёолыг асуухад би толгой сэгсрээд өөр тийшээ харлаа.Тэр нурууг минь илэн "Явж түүнтэй ярилц"

"Тэр хаана байж болох вэ? Би түүнийг хэдэн өдөр хараагүй" би сэтгэл дундуур байх бөгөөд Каи үсийг минь хазалтал оролдож байлаа.

"Магадгүй номын сан"

Тэгээд би одоо номын санд байх ажээ.Энэ миний хүн хайх хамгийн дургүй газар.Гэхдээ тэр энд байсан юм.Буланд суугаад чихэвчээ зүүн утсаа бичлэг үзэж байх аж.Тээнэгэлзсээр түүн рүү очин урдаас нь харах суулаа.Тэрээр бичлэгээ зогсоогоод над руу харав.

"Сэүн" тэр нүдээ эргэлдүүлээд эргэн бичлэгээ үзэх нь тэр.Би санаа алдаад хажууд нь суун "Сэүн,намайг сонс л доо гуйя"

Тэр намайг сонсож байгааг би мэднэ гэхдээ тэр зүгээр л намайг тоохыг хүсэхгүй байгаа хэрэг.Тэгээд би түүний чихэвчийг авахад тэр над руу итгэж ядсан харцаар харах аж.

"Ямар новш нь вэ?"

"Сэүн,намайг уучлаарай" Би шууд гол яриандаа орлоо.Иймэрхүү зүйлс болоход түүнийг шалчганахад дургүйг нь би мэднэ.

Бид найзлаад удаагүй ч би тэдний талаар их зүйлийг мэдэж байгаа нь хачин юм аа.Миний багшийг гэх мэдрэмж илүү хачин гэдгийг би хүлээн зөвшөөрнө өө.Ихэнхдээ хэн нэгэнд дурлахад надаас маш их зүйл шалтгаалдаг гэтэл ноён Ким-н ямар зүйл намайг түүнд итгэтлээ хурдан дурлуулж байгааг би гайхаж байна.Бидний хийдэг сексээс л тогтсон байх,өөр зүйл байхгүй.Бид өөр юу хийсэн гэж?

Би түүний новшийн занд нь дурлахгүй л байсан.Бас би түүний царайлаг царайг нь үзэн яддаг эсвэл саарал хослол өмсөхдөө ямар халуухан харагддагийг нь.Эсв-бурхан минь-би үнэхээр галзуурчээ.Өөр залуутай байхдаа ч түүний тухай бодохоо больж чадахгүй нь.

"Намайг үнэхээр уучлаарай" би санаа алдаад хойно байх хана налан суулаа.Би эргэн түүнийг над руу ширтэж байхыг нь олж харав.

"Би чиний доодох руу цохих гээгүй юм аа.Үнэндээ тэгсэн л дээ гэхдээ-"

"Чи зүгээр л 'намайг үнэхээр уучлаарай' гэдэг дээрээ болих хэрэгтэй байсан юм.Би чамайг уучлахыг хүсэж байгаа эсэхдээ итгэлтэй биш байна" Сэүн ийнхүү хэлэн,би хөнгөхөн инээгээд гарыг нь налан суулаа.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now