41-р хэсэг

3K 177 21
                                    

-Гэгээ-

"Энэ хараал идсэн аварга том галуу байна" бид усан дээр хөвөх шар том зүйлийг харан ам ангайх бөгөөд Жэжүүн чангаар шивнэх нь тэр.

Би түүний гар руу цохин "Энд хүүхдүүд байна Ким Жэжүүн,битгий тэдний өмнө хараал хэлээд бай"

"Би чиний өмнө хараал хэлэхээ болих хэрэгтэй гэсэн үг үү?" Тэрээр ёжтой инээмсэглэн тоглох бөгөөд миний дургүйг хүргэх аж.

"Чи бол новш" би ийнхүү бувтнаад түүнээс харц бууруулан өөр тийшээ харлаа.

"Битгий хүүхдүүдийн өмнө хараал хэлээд бай,хүүхэлдэй минь" Жэжүүн шоглон,чихэнд минь шивнээд чихний доохон үнслээ.

Жэжүүн ийшээ ирэхийг санаачласан атлаа гэртээ харъя гэж гоншинохыг нь үл тоон,галууны зургийг авч байлаа.Харин дараа нь бид сэлфи хийж эхлэв.Нэг зурган дээр Жэжүүн эгдүүтэй,гэм хоргүй хүн шиг гарах бол нөгөө зурган дээр миний хацар дээр үнсэж байгаа,өөр нэгэн зурган дээр V гаргаж эгдүүтэй гэгч нь инээмсэглэсэн байв.Бас тэр миний толгойг хазах гэж байгаа,би түүнээс зугтааж байгаа нэг зураг байгаа.

Би одоо ч Жэжүүнтэй зургаа авч байлаа.Түүний цээж миний нурууг налах бөгөөд бэлхүүсээр минь тэврэх ажээ.Тэр зурган дээр минь над руу харан инээж байгаа ч амьсгал нь үсийг минь илбэж байгааг мэдэрч байв.Энд галууг ч бас харахаар ирсэн олон хосууд байсан болохоор бид үнэхээр дотно байгаад цочирдох зүйлгүй юм.Тэд Жэжүүн бид хоёр шиг нэгэндээ хүрэхгүйд л ялгаа байгаа хэрэг.Биднийг нэгэндээ хүрэн,тэвэрч байхад бидэн рүү харах харц,ширтэлтээс ичиж байлаа гэхдээ энэ ямар ч хэрэггүй гэдгийг л би мэднэ.Жэжүүн зүгээр л төрөлхийн хүнд хүрэх,тэврэлдэх,нялуурах дуртай.Энэ түүний зан шүү дээ.

"Ким Жэжүүн?" хэмээн нарийнхан хоолой ард гарлаа.

Тэр хоолой намайг ч бас дуудсан болохоор би Жэжүүн шиг эргэн харав.Бусад хүмүүсийн байгааг мэдэх мөч.Би яагаад энэ эмэгтэй ийм танил байгааг мэдэх мөчид зүрх минь бяцхан туулай шиг хурдан дэгдэнэ.Тэр Жэжүүний намайг тэврэхийг харсаар намайг хэн гэдгийг мэдэхдээ ам нь ангайх нь тэр.Тэр намхан,үс нь урт бор аж.Нүд нь хөөрхөн,уруул нь одоо ч эгдүүтэй байна.Хатагтай Тэ үнэхээр үзэсгэлэнтэй юм.

Жэжүүнийг манай сургуульд багшладаг байхад тэр Жэжүүнтэй хамт ажилладаг байсан юм.Тэр үргэлж Жэжүүнд сайн байсан,би тэрийг нь ч мэднэ.Хатагтай Тэ-н Жэжүүнтэй ярьж байгааг нь харвал хэн ч л шууд мэднэ шүү дээ.Манай ангийн охидууд эрэгтэй багшид сээтэгнэдэг байсан шиг.Хатагтай Тэ Жэжүүнийг харахад нүдэнд нь оч гялбана.Хатагтай Тэ уншихад амархан юм.

"Хатагтай Тэ" Жэжүүн түүнтэй мэндэлсээр албаны маягаар ярих бөгөөд гар нь миний бэлхүүснээс удаанаар сулрах аж.Харин оронд нь гарнаас минь хөтлөх нь тэр.

"Тэ гэвэл зүгээр байна" эмэгтэй сулхан инээмсэглээд над руу харав."Тэгээд...чи ямар байсан? одоо ч багш хийж байгаа юу?"

"Тийм ээ"

"Та хоёр болзож байгаа юм уу?" хатагтай Тэ ийнхүү асуулаа.

Жэжүүн толгойгоо гилжийлгэн над руу харахад нь би түүнийг ширтэн ийм байдалд юу хийхээ мэдсэнгүй.Түүний нүүрэнд бяцхан инээмсэглэл тодрон эрхий хуруугаа миний гарын арыг илэх аж.Тэрээр над руу толгой дохиод эргэн хатагтай Тэ руу харсаар толгой дохив.

"Тийм ээ" Жэжүүн өөртөө итгэлтэй гэгч нь хэлэн "Тийм ээ,тэр миний найз охин"

"Т-тэр сурагч гэдгийг ч-чи мэднэ" хатагтай Тэ сандран уруулаа долоох бөгөөд нүд нь ийш тийш харах аж."Биз дээ?"

Жэжүүн толгой сэгсрээд "Төгсчихсөн бас дээрээс нь би түүний багш биш"

"Дахиж биш"

Найз залуу маань гарыг минь атгасаар хоолойгоо засан эвгүй байдлыг эвдэх гэж хичээж байлаа."Чи ч бас энд нугас харахаар ирсэн юм уу?"

Хатагтай Тэ толгой дохиод "Найзтайгаа"

"Найз эмэгтэй чинь хаана байгаа юм?" Жэжүүн албаны маягаар асуулаа.Жэжүүн үргэлж юу хэлэхээ мэддэгт баяртай байна.Би юу ч хэлж чадахгүй болохоор эсвэл хатагтай Тэ гэдгийг мэдснээс хойш юу ч хэлээгүй болохоор тэр."Эсвэл найз залуу чинь?" Тэр эмэгтэй хүмүүсээр тоглох зүрхтэй юм.

Хатагтай Тэ толгой сэгсрэн миний нүд рүү харан "Миний найз залуу биш ээ,надад найз залуу байхгүй"

Би яг л гэдэс рүүгээ цохиулсан юм шиг санагдаж байна.Ахлах сургуульд байхад ч охидууд Жэжүүнтэй сээтэгнэхэд ч надад тавгүй байгаагүй.Тэр охидууд Жэжүүн залуудана шүү дээ.Би ч бас түүнд залуудана гэдгээ мэднэ.Би энэ талаар Жэжүүн надад их анхаарал тавьж эхлэх хүртэл боддоггүй байлаа.Энэ буруу шүү дээ гэхдээ бид хориотой үйлдэл хийж эхлэхдээ яагаад ч юм зөв санагдаж эхлэсэн.Бас дээрээс нь хатагтай Жэжүүнд сайн гэдгийг би мэднэ.

Хатагтай Тэ хөөрхөн,ухаантай,эгдүүтэй бас секси.Гэхдээ тэр биднээс эгч,Жэжүүнтэй ойролцоо настай.Би найз залуугаасаа 7 насаар дүү гэтэл хатагтай Тэ түүнээс 3 насаар л эгч.Бидний насны ялгаа илэрхий байна.

"Тэ,ингэж эргэн тойрноор-" Нэгэн залуу хатагтай Тэ-н хажууд ирэн зогслоо.Тэр биднийг том нүдээр дээрээс минь доош ширтэх аж.

Тэр их өндөр,хар үстэй бас сэтгэл татам юм.Бас их хүйтэн,нууцлаг үнэхээр сэтгэл булаам.

Жэжүүн намайг түүнийг харж байгааг анзаарсан бололтой над руу харан намайг өөр рүүгээ ойртуулан гарыг минь улам чанга атгана.Би тэр залуугийн уруул руу нь харахаа больж чадсангүй.Ид шид намайг бүрхчихсэн юм шиг л би зүгээр өөр тийшээ харж чадахгүй нь.

"Энэ бол" хатагтай Тэ найзынхаа гаран дээр гараа тависаар "Чанмин"

-Гэгээ-

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now