-Гэгээ-
"Жэжүүний ааш зан нь ямар байна?" Чанёол Жэжүүний уурны асуудлыг ойлгож байгаа бас надад туслах гэж байгаа ч би түүнд асуудал удмааргүй байна.
Би мөрөө хавчиад "Юу гээч,үнэндээ би энийг тийм ч муу гэж бодохгүй байгаа" Чанёолыг над руу үл итгэсэн байртай харахад нь би тайлбарлалаа."Энэ ганц л удаа болсон.Биднийг хамтдаа байсан ганц жилд өмнө нь ганц ч удаа болж байгаагүй.Тийм ээ,тэр надад ширүүн хандсан л даа гэхдээ надад таалагдаагүй юм биш"
"Үнэхээр их мэдээлэл байлаа,хонгор минь" хэмээн энэ залуу чичрэх аж.
Би түүнийг сугадсаар инээх бөгөөд намайг ярих хүртэл бид чимээгүй байдалд алхаж байлаа."Чи хэзээ ч надад найз охиноосоо салсан талаар яриагүй Ёол...Би жич бүрийг асуухгүй л дээ гэхдээ...чи зүгээр үү?"
Ахлах сургуулиа төгссөний дараа Чанёол найз охинтойгоо зүгээр байсан харин хэдэн долоо хоногийн дараа Чанёол түүний талаар ярьж,бидэнтэй уулзуулахаа болисон.Бид эхэндээ сэжиглэсэн л дээ гэхдээ Чанёол өөрөө хэлсэн цагт л баттай болно шүү дээ.Чанёол юу ч хэлээгүй,Каи асуух гэж хичээсэн ч бас л бүтээгүй.Тэр өөрийгөө хамгаалж байгаа эсвэл найз охиноо хамгаалж байгаа эсэхийг нь л гайхаж байна.
Чанёол толгой дохиод хүчтэй гэгч нь инээмсэглэн "Тийм ээ,би зүгээр" хэмээн тэрээр зөөлөн дуугаар хэлэв."Би дууссан бас түүнийг уучласан" би түүн рүү хөмсгөө өргөн харлаа.Түүнийг уучласан? Уучлах зүйл байгаа юм уу? Чанёол инээгээд "Би тайлбарлах хэрэгтэй байх тийм үү?"
Бид том зайрмаг аван голдоо тавин идсээр сууж байлаа.Тэр тайлбарлаж байгаа болохоор үнэхээр их идэж байв."Тэгээд бид хүчтэй байгаа биз дээ?" би толгой дохин тэрээр сандран "Тэгээд...тэр" хэмээн санаа алдан гунигтайгаар над руу хараад "Хэрвээ би энийг хэлэх хэрэгтэй эсэхээ мэдэхгүй байна"
"Хүсэхгүй байгаа бол хэрэггүй ээ" би түүнд зөөлнөөр хэлээд "Би чамайг хүчлэхгүй ээ.Ялангуяа чи надад зайрмаг авч өгсөн болохоор"
Чанёол инээн,толгой сэгсрээд "Жэжүүнд чи байдагт үнэхээр азтай юм аа" би улайн,тэр дахиад санаа алдаад "Би чамд хэлмээр л байна л даа гэхдээ...чамайг дуртай байна гэж бодохгүй байна" хэмээн хэлээд гүнзгий амьсгаа аван үргэлжлүүллээ."Бид хамт ажилладаг мэднэ биз дээ? миний нэг хамтрагч залуу байдаг юм,тэр ч бас царайлаг" би аль хэдийн юу болсныг нь мэдчихлээ.Цус буцлаад л ирэв."Б-би юу хийснээ эсвэл надад юу дутуу байгааг мэдэхгүй байна-тэр залууд хайртай болсон бас тэдний харилцаа биднийг салахаас долоо хоногийн өмнө эхлэсэн болохоор тэр надаас салсан.Уур,дургүй хүргэм мэдрэмжгүйгээр би тэднийг харж чадаа-богиноор бол тэр намайг хуурсан бид салсан.Би зуны ажлаасаа гарсан."
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...