40-р хэсэг

3K 159 20
                                    

-Гэгээ-

Би найзыгаа явуулсны дараах өдөр буюу нэгдэх өдөр сэрлээ. Би түүнтэй цагийг үнэхээр зугаатай өнгрөөсөн бөгөөд Жэжүүнийг ч бас тэгэж хэлэх байх гэж бодож байна. Гэвч цаг бүрт найзыг минь ярихад Жэжүүн нүдээ эргэлдүүлж байхыг би харсан бөгөөд найз маань түүнд тийм ч их таалагдаагүй байх гэх бодол төрж байсан юм. Гэсэн хэдий ч би Жэжүүн бид хоёр хоёулхнаа байшиндаа үлдсэндээ баяртай байна. Бидэнд дахиж чимээгүй байх шаардлага байхгүй бөгөөд Жэжүүн ширүүн хийх дуртай учир үүнд үнэхээр их баярлаж байгаа биз.

Жэжүүнийг араас минь тэврэхэд л би сэрлээ. Удаанаар түүн рүү эргэж харан даваа гариг ч гэлээ түүнийг сэрээхийг хүссэнгүй. Түүний нүд одоог хүртэл хаалттай байх агаад сормуус нь хацранд нь бараг л хүрж байв. Ам нь хаалттай байсан ч гэлээ би тэвчиж чадалгүй уруул дээр нь үнсэж орхилоо. Эхэндээ энгийн үнсэлт байсан ч цаашлаад хэл минь уруулаар нь гүйн нэгэн зэрэг дээд уруулыг нь сорж байв.Түүний нойтон хөндий рүү хэлээ оруулан хэлний үзүүрээрээ тагнааг нь гижигдэн,хөдөлгөж дээд уруулыг нь сорох зуураа хэлийг нь хөдөлгөх гэж хичээх аж.

"Мм" Жэжүүн нойрмогхон гиншин,надаас тэврэх гар нь чангарлаа.Намайг өөртөө татсаар хэл нь надтай нийлэх аж.Жэжүүн үхсэн байсан ч доодох нь үхэхгүй биз.

Энэ давамгайлалын тэмцэл биш энгийн нэгэн тоглоомон үнсэлт.Би уруул дээр нь үнсээд,түүнийг сэрээхийг хүсэж байлаа.Гэтэл тэрээр дахиад л дайран,хэлээ ам руу минь хийх гэж оролдоно.Гэхдээ би түүнээс холдоод инээн "Жэжэ,чи ажилдаа хоцорлоо" ийнхүү хэлээд хацар дээр нь хөнгөхөн алгадав.

"Би өнөөдөр чөлөө авчихсан" тэрээр ийнхүү бувтнаад намайг налан үнслээ.

Би инээн,тэр үргэлж хийдэг шигээ намайг амьсгаа авах зай өглөө.Тэр үнсэлтээ салгаад уруулаа долоосоор сэтгэл ханамжтай гэгч нь инээмсэглэнэ.Нүд нь одоо ч аниатай байх ажээ."Чи яагаад чөлөө авчихсан юм?"

Жэжүүн мөрөө хавчиад "Өнөөдөр даваа гариг шүү дээ,миний залхуу хүрээд байна"

"Үгүй ээ"

"Дээрээс нь" Тэрээр намайг үл тоон "Би гайхалтай бас дургүй хүргэм охинтойгоо хамт цагийг өнгөрүүлмээр байна.Болох уу?"

"Чи улам л нялуун болоод байна" би түүнийг тоглоомоор түлхэн,тэр инээх аж.Түүний инээд үнэ цэнэтэй сонсогддог.Тэр хичнээн инээсэн ч би хэзээ ч залхахгүй.Би инээдийг нь сонсох дуртай.Бас инээхдээ ямар харагддаг нь би хайртай.Жэжүүн гэрэлтэж байгаа юм шиг л харагддаг.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now