-Саруул-
Сэүн намайг эхэр татан уйлж эхлэхэд өөр рүүгээ татах нь тэр. Хүн бүр Жэжүүн бид хоёрыг бие биедээ ямар их хайртайг мэднэ. Хүн бүр түүнийг миний хувьд ямар их үнэ цэнэтэй, ямар их хайрладаг гэдгийг мэднэ шүү дээ.
Хэдийгээр өгжим тархиар минь дамжин лугшиж байгаа ч үүнээс илүүтэйгээр хэн ч юу ч хэлэхгүй байгаа нь аймшигтай, сэтгэл өвтгөмөөр байлаа. Бүгд тэдний өмнө байх цус нөжиндөө холигдчихсон байх Чанмин болон өрөвдөлтэй харагдах Жэжүүн хоёр руу анхаарлаа хандуулж байв. Сэүн Чанёолын гарыг даган урсах цусыг анзаарах нь тэр.
"Юу болоов?" Кай-г асуухад түүний найз охин намайг ороон тэврэх аж.
Чанёол өрөвдөлтэйгээр надруу ширтэх ба миний чимээгүйхэн уйлж байгаа нь түүнийг өвтгөж байлаа. Тэр толгойгоо сэгсрэн "Одоо бишээ" хэмээн Кай-д хариулав.
Дараагаар нь тэр Сэүн рүү хараад
"Чи Сэнаг гэр рүүгээ аваад яваач, тэгэх үү?" гэлээ.
"За" гэх Сэүний хоолой цуурайтан сонсогдсон ба Кайн найз охин намайг тавьж оронд нь Сэүний хүчирхэг гар намайг тэврэхийг мэдэрлээ.Би үнэхээр бохир байдлыг мэдэрч байв. Миний цагаан даашинз бохир заваан болсон байсан ч энэ тэр бохир байдал биш байлаа.
Би мэдэрч байна. Яг л хямдхан янхан болсон мэт надад мэдрэгдэж байлаа. Би сэтгэл минь шархалж, яг л би гэдэг хүн хий хоосон зүйл мэт санагдаж байв.
Сэүн хурдхан шиг такси дуудахад би Жэжүүн рүү сүүлийн удаа харлаа. Гэвч тэр над руу харсангүй. Намайг илүү ихээр уйлж эхлэхэд Сэүн нурууг минь илэн тайвшруулах үгс чихэнд минь шивнэж байв.
Бид таксинд байх ба би Сэүний гарт ороон тэврүүлсэн байлаа. Тэр үсийг минь самнан хуйханд минь массаж хийх аж.
Тийм ч хол яваагүй байх гэдэгтээ би найдаж байв. Би аль хэдийн Жэжүүнийг санаад эхэлчихсэн бөгөөд зүрх минь бутран унаж буй мэт л мэдрэгдэх аж.
Бид ирэх ёстой газраа ирсэн ба би цаг гаран шүршүүрт орж биеэ чанга үрснээс болж улаан болсон байлаа. Хичнээн их, хичнээн удаан өөрийгөө үрсэн ч би одоог хүртэл жигшүүртэй, заваан байдлыг мэдэрсээр л байв.
Жэжүүн бид хоёр салсан гэдгийг би тэвчиж чадахгүй нь. Эсвэл хамгийн муу нь, Чанмин надад хүрж зүрхэлсэн нь. Энэ хамгийн аймшигтай зүйл байсан бөгөөд тэр бүхнийг би хүсээгүй шүү дээ. Гэхдээ Чанмин надад хүрсээр л байсан. Би өөрийгөө жигшүүртэй, муухай байдлаар мэдэрч байлаа.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...