34-р хэсэг

3.7K 196 22
                                    

-Гэгээ-

Жэжүүн уруул дээр минь үнсэх гэсээр над руу ойртох бөгөөд гар нь хүзүүн дээр минь байх ажээ.Түүний уруулнаас шоколад амтагдан,тэрээр ээжийн хийсэн жигнэмэгнээс идсэн бололтой.Хэлнийхээ үзүүрээр миний уруулыг долоон,гижиг хүрмээр байсан болохоор би татвас хийж орхиход тэр уруул дээр минь амьсгаадан инээнэ.Бидний уруул хамтдаа бүжсээр Жэжүүн доод уруулыг минь сорох аж.Тэр үнсэлтээ салгалгүй сандал эргүүлэн өвөр дээр минь суухад би хүзүүгээр нь тэврэх бөгөөд одоо ч гаранд минь бал байх ажээ.Жэжүүний үнсэлт үргэлж гайхалтай байдаг.Тэрээр намайг амьсгалахгүй байгааг мэдээд үнсэлтээ салгасан ч одоо ч уруултай минь наалдах аж..

"Би чамайг санаж байна" хэмээн тэрээр уруулаараа уруулыг минь шүргэсээр бувтналаа.

"Чи намайг бараг өдөр бүр л хардаг шүү дээ Жэжэ" би инээн,нэг гараараа түүний үсийг хойш самналаа.Гэхдээ түүний үс хөвсгөр болохоор буцаад л хэвэндээ орчихно.

"Мэднэ ээ гэхдээ чи надад анхаарлаа хандуулахгүй байна" тэр хошуугаа унжуулах нь тэр.

Би хошуун дээр нь үнсээд "Маргаашийн дараа за юу?"

"Гэхдэ-"

"Ямар ч гэхдээ байхгүй том хүүхэд минь" би түүнийг өвөр дээрээсээ түлхээд "Одоо явж шалгалтын материалаа зас,би хичээлээ хийлээ"

"За" тэр дахиад л хошуугаа унжуулан "Би энд үлдэнэ ээ тэгэхээр удахгүй дуусгаарай за юу?"

"За"

Жэжүүн өдөр бүр гэрт хоноод байдаггүй л дээ.Ээж аавд зүгээр байдаг,тэд заримдаа түүнийг хонохыг гуйдаг.Тэд түүнд хайртай би яагаад гэдгийг нь мэдэхгүй.Жэжүүн тийм ч гайхалтай хүн биш юмсан уг нь.

Би олж чадахгүй байгаа асуултан дээрээ гацаж орхилоо.Жэжүүнийг гаран дээр минь гараа тавин бичихийг минь болиулах хүртэл би түүний эвшээж байгааг ч сонссонгүй.Би түүн рүү харан,намайг хичээл хийж байхад саад болсонд дургүй хүрнэ.

"Хүүхэлдэй,орой болчихлоо" Тэрээр миний эд зүйлсийг далд хийсээр нойрмог болон сөөнгө хоолойгоор ийнхүү бувтналаа.Цаг руу харвал аль хэдийн шөнийн 2 цаг болжээ."Чамайг шалгалтаа өгч байхдаа ухаан алдаасай гэж хүсэхгүй байна"

Жэжүүн гарнаас минь барин сандлаас босгон ор руу явлаа.Хэтэрхий орой болчихсон болохоор би эсэргүйцэж чадахгүй гэдгээ мэдсэн юм.Тэрээр намайг орон дээр суулган,түлхэн хэвтүүлэх бөгөөд өөрөө гэрэл унтраан хажууд минь хэвтэв.Тэгээд над руу ойртон духан дээр минь үнсэх аж.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now