11-р хэсэг

7K 227 9
                                    

-Гэгээ-

Би дахиад зааланд байх бөгөөд гадаа эрт бас хэн ч байхгүй чимээгүй хором бүрийг мэдэрч байлаа.Гэхдээ гурван хөвгүүд өмнөхөөсөө 3 минут эрт орж ирэх нь тэр.Би биеэ халаагаад дөнгөж 9 минут л болж байсан юм.Би хөнгөхөн хөмсөг зангидлаа.Тэд надтай мэндлэн,хариуд нь бувтнав.Би одоо ч хоёр хөвгүүдийн нэрийг мэдэхгүй.

"Өнөөдөр бидэнтэй хамт өдрийн хоол идмээр байна уу?" Каи гэнэт асуух нь тэр.Би түүн рүү эргэн харвал тэрээр үргэжлүүлэн ярихдаа ичсэн харагдана."Бид чамайг өдрийн хоолон дээр хардаггүй...тэгээд бид чамайг урихыг хүссэн юм л даа.Чи хүсэж байна уу?"

Хэн нэгэн миний өмнөөс хариулчихсан болохоор би хариулж чадсангүй."Тийм ээ,тэр та нартай өдрийн хоол иднэ" би толгойгоо эргүүлэн хаалган дээр зогсох гэм буруутай хүн рүү муухай харлаа.Манай уран зохиолын багш хаалга налсаар элгээ тэврэн,гүжирмэг царайгаа гарган зогсох ажээ.

"Үгүй" би удаан гэгч нь хэлэн,дахиад Каи руу анхаарлаа хандууллаа."Урисанд баярлалаа гэхдээ үгүй ээ"

Ноён Ким миний гүйлтийн зам руу алхан,би гүйсээр тэрээр налан зогслоо.Тэр хөмсгөө өргөн шивнэх аж."Би чамд найзуудтай болж гэж хэлээгүй бил үү?"

"Хмм" би дургүйцэн "Би таныг сонсон дургүй" хэмээн хариу шивнэлээ.

"Чи надаар алгадуулмаар байна уу хонгор минь?" тэрээр зөөлөн гэгч нь хоолойгоор хэлэх нь тэр.Би бараг л түүнийг сонсож чадаагүй болохоор эхэндээ эргэлзсэн ч тэгэж хэлэхийг нь сонсоод нүд минь томрох нь тэр.Багш хөвгүүд рүү эргэж харан ховор нүд гялбам инээмсэглэлээрээ инээмсэглээд "Тэр та нартай идэх дуртай байна"

"Гайхалтай" том гялгар нүд,хацар нь хонхойдог залуу алгаа ташин хэлээд "Бид чамайг ангиас чинь очиж авна аа"

"Чи яаж миний-"

"Дуртай байгаа юм шиг харагд" Ноён Ким над руу ичгүүргүй гэгч нь инээмсэглэв.Тэр надтай үнэхээр ойрхон байсан болохоор би бараг нүдийг нь хатгахыг хүсэж байлаа.

"За" цагаан арьстай залуу хэлэн "Бид чамаас энийг л асуух гэж ирсэн юм.Манай дасгалжуулагч өнөөдрөөс эхлээд биднийг долоо хоног гадаа бэлтгэл хийлгэх гэж байгаа"

"Баяртай" би сэтгэл хөдлөн,тэднээс долоо хоног хол байна гэхэд баяртай байю.

"Чи сая бидэнд баяртай гэж хэлсэн үү?" Каи уулга алдах ажээ.Нөгөө хоёр нь түүнийг чирэн,ноён Ким бид хоёр рүү хачин гэгч нь инээмсэглэнэ."Баяртай залуусаа,энэ охин зүгээр-"

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now